
2 сартай нярай хүртэл үл хайхрах хүчирхийлэлд өртөөд түр хамгаалах байранд ирж байсан
Б.Туул: Дөнгөж төрөөд 2 сартай нярай хүртэл үл хайхрах хүчирхийлэлд өртөөд түр хамгаалах байранд ирж байсан. Цавь мавь нь , бөгс мөгс нь улайгаад цоорчихсон шахам болчихсон ирж байсан. Тэгээд л 5 сартай , 8 сартай гэх мэт нялх амьтад их ирдэг. Өмсөх хувцасгүй гээд цөөхөн сартай хүүхэд хүртэл нүцгэн , эмчийн нимгэн цэнхэр халааданд боогоод ирж байсан тохиолдол ч байдаг. Түр хамгаалах байранд ирсэн хүүхдүүдтэй хамгийн эхлээд халуун дулаан уур амьсгал мэдрүүлэхэд анхаараад дараа нь тэр хүүхдүүд орчиндоо арай дасаад ирсэний дараа сэтгэлзүйн талаас нь асуулт асууж тулж ажиллахыг л хичээдэг. Тэгж байж тэр хүүхдүүд манай аав тэгдэг, манай ээж тэгдэг гээд нарийн ширийн зүйлсээ ярьдаг. 100 хувь хүний гарт байх хүүхдүүдийг хоол ундыг нь өгнө, памперсыг нь солино. Харилцаа дутагдаж байгаа энэ хүүхдүүдэд аль болох л тулж харилцахыг хичээдэг дээ. Өөрийгөө илэрхийлэхгүй байгаа ч гэсэн чадлаараа л аль болох дэргэд нь хамтдаа байж хамтарч ажиллахыг эрмэлздэг дээ манай хамт олон. Түр хамгаалах байранд өнгөрсөн шөнө ирлээ гэхэд өнөөдөр өглөө нь ирээд авчихдаг ч хүмүүс байна , долоо хоног байлгадаг хүмүүс ч байна. Энэ бол ар гэр аав ээжийнх нь ухамсарын асуудал.