Цаг агаарын мэдээ явахад эгшиглэдэг хөгжмийг санаж бна уу?

Цаг агаарын мэдээ явахад явдаг хөгжмийг санаж байна уу?  Бидний чихэнд хоногшсон Цэнхэр залаа, Дөрвөн улирал хоёр амраг, Нүдэн нуур зэрэг дууны хөгжмийн нэрт зохиолч МУГЗ С.Баатарсүх Тархины цус харвалт өгч, хэлж ярих чадваргүй болжээ. Түүнийг харвалт өгсний дараа хүүхдүүд нь ахмадын асрамжийн газар өгсөн гэж дүү нар нь ярьж байна. Тиймээс 74 настай төрсөн дүү нь гэртээ асрахаар шийджээ. Хүүхдүүд нь зорьж ирж уулздаггүй бөгөөд С.Баатарсүх гуай хүүхдүүддээ гомдол тээсэн байдалтай ийнхүү хүлээж байна.

Төрсөн дүү нь: Хүүхдүүд нь харж хандахгүй юмчинь би л ахыгаа өөр дээрээ авахаас өөр аргагүй.

Төрсөн дүүгийх нь гэргий: Саяхан хүүхдүүдрүү нь холбогдож аавых нь иргэний үнэмлэхийг авчруулсан юм. Тэгсэн гадаа ирж аавынхаа иргэний үнэмлэхийг хувцас хунартай нь өгчихөөд гаднаасаа буцаад явсан. Уг нь аавыгаа яаж байна ийж байна гээд орж ирээд уулзчихаад явж болно шүү дээ. Нэгэнтээ аавыгаа хаясан хүмүүсийг бид хоёр ямар та нар аавыгаа ав гэх биш. Би 60 гарчихсан настай хүн, нөхөр маань 70 гарчихсан настай хүн. Одоо яахавдээ ингээд бид гурав гурван биеэ хараад л сууж байхаас өөр яахав. Үхтэл үр харам гэгчээр энэ хүн үрийнхээ төлөө явж байгаад л ийм болсон. Одоо тэгээд тэр хүүхдүүд нь хаана байгаа юм харж хандаж байгаа зүйл алга. Би одоо энэ хүнээс асуудаг юм “Та одоо хоёр хүүхдээ миний хүүхдүүд гээд л аль байдгаа бариад л гүйгээд байдаг, одоо тэгээд тэр хүүхдүүд чинь хаана байна вэ” гээд асуухаар хөөрхий уйлаад байдаг юм.

Эх сурвалж: C1 телевиз