Автобус хүлээж дагжиж чичирсэн хүмүүс…Арай гэж ирсэн автобус нь пиг

30-аас дээш минут автобус хүлээж дагжиж чичирсэн хүмүүсээр автобусны буудлууд дүүрэн. Арай ч гэж ирсэн автобус нь пиг. Жолооч нь утсаараа дүрстэй дуудлага хийх зууртаа хажуу талынхаа машиныг шахаж, цонхоороо хэрэлдээстэй.
Угтаа бол ядруу муу ард түмэн чинь үр хүүхдээ хүйтэнд дааруулахгүй юмсан гэсэндээ… хүүхэд зөөх, ажил хийх хоёроо Арай богино цагт амжуулахсан гэсэндээ л өр зээл тавин байж хөл дүүжлэх унаатай болдог юм шүү дээ. Алхвал халтирч уначих гээд… автобус хүлээвэл хөлдөж үхчих гээд байх ийм нөхцөлд… энэ хотод… Хотын төвөөр зугаалж, хийх ажилгүй сэлгүүцэх гэсэндээ… хэн нэгэнд машинтай хүн болж харагдах гэсэндээ машинтай болсон хүн тун цөөхөн дөө. Тиймээс ч амрах ч, өвдөх ч эрхгүй хөдөлмөрлөж, машиныхаа лизингийг төлцгөөж яваа.
Монголд… Улаанбаатарт… өвөл маш хүйтэн байдаг. Автобус хүлээж зогсохдоо ард түмэн даардаг. Арай гэж ирсэн автобусандаа багтахгүй, дахиад 20, 30, 40 минут автобус хүлээгээд улам л даардаг. Тэгээд ханиад хүрч, хатгаа тусаад эмний мөнгө олох гэж дахиад л илүү их хөдөлмөрлөх шаардлагатай болдог. Гол нь лизингтэй ард түмний дийлэнх нь өвлийн хувцсаа авч амжаагүй л яваа. Хотын шинэхэн дарга ч үүнийг яаж мэдэх вэ дээ. Хавар намрын куртиктэй, 30 минут автобус хүлээгээд ард түмэнтэйгээ хамт ганц удаа зогсож үзээгүй л байлгүй дээ.

Сэтгүүлч Ц.Баттуяа