Бэрүүд минь л миний ачаанаас үүрэлцэж яваа хүмүүс. Бэрүүдээ эрүүл байлгахад нь анхаардаг юм

Нэгэн эмэгтэй ийм сайхан эерэг пост бичжээ.

Эмнэлэгт дусал залгуулаад удаан суух хооронд хамт дусал залгуулсан эгчтэй буу халав. Тэр эгчийн яриаг хуваалцмаар санагдаад.
Тэр эгч: “Эгч нь 7 хүү 1 охинтой. Охин хүнтэй суугаагүй. Хүү нарынхаа хүүхдүүдийг бүгдийг нь боломжоороо очоод харж өгдөг юм. Удахгүй бага бэр хөдөө төрнө. Очиж гамыг нь бариулахгүй бол болохгүй.”
Би: “Та ямар мундаг юм бэ.”
Тэр эгч: “Өө тэгээд айлын эзэгтэй өвчин зовлон ороогоод байвал тэр айл өөдлөхгүй, эр нөхөр нь л ядарч зутарна шүү дээ. Хэдэн хүүгээ бодоод бэрүүдээ эрүүл байлгахад нь анхаардаг юм. Хожим ганц бага охинд минь ч тустай. Энэ хүү нар чинь эхнэртэй болтолоо бас л эгчийг нь зовоолоо ш дээ. Шөнө орой алга болно ,  ууж иднэ , зодоон цохион хийнэ. Эхнэрийн гарт очоод хамаагүй дээрдээд , бэрүүд минь л миний ачаанаас үүрэлцэж яваа хүмүүс байхгүй юу”

Айхтар холын бодолтой хадам ээж байгаа биз. Хүүтэй ээжүүд ийм л хадам болмоор юм байна шүү. Угаасаа охиноо хайрлая гэвэл хүргэнээ, хүүгээ хайрлая гэвэл бэрээ хайрла гэдэг үг байдагдаа…