Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, хүнд гэмтэл аван Турк Улсад эмчлэгдэж байсан 3 настай хүү бурханы орныг зорьжээ

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, хүнд гэмтэл аван Турк Улсад эмчлэгдэж байсан 3 настай хүү бурханы орныг зорьжээ. Түүнийг эрүүл саруул болгохын тулд элэг нэгт Монголын ард түмэн хандив мөнгө цуглуулж, аав нь Туркийн эмнэлэгт авч очоод байсан юм.
Хэргийг эргэн сануулахад өнгөрсөн 03-р сарын 08-ны өдөр 3 настай хүү ГССҮТ-д гэмтлийн шархтай ухаангүй хүргэгдсэн байдаг. Харин түүнийг ээжийнх нь хамтран амьдрагч М.Энхбилэг гэгч хэрцгийгээр зодож, хүчирхийлэн болох нь тогтоогдсон. Түүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн 6-р сард болж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа юм.
Хүүгийн ар гэр, сэтгэл гаргаж тусалсан хүн бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье!

Эх сурвалж: mass.mn, tsahiur.mn