НАРА 41 НАСНЫ ТӨРСӨН ӨДРӨӨРӨӨ 41 БҮСГҮЙГ БАЯРЛУУЛЛАА

Нарагийн 41 насны төрсөн өдөр тохиож байна. Тэрээр төрсөн өдрөөрөө 41 бүсгүйд бэлэг барьж баярлууллаа.

Нара: “За төрсөн өдрөөрөө зөвхөн өөрөө баярлах биш нарт хорвоод мэндэлж 41 намартай золгож байгаа баяраараа 41н бүсгүйг Beauty Japan Mongolia-нхаа бүтээгдхүүнүүдээр баярлууллаа. 41н бэлгийг өргөж дийлэхчгүй юм байна. Ердөө 8-г л өргөхөд тэвэр дүүрч байдаг шүү. Үргэлж дэмжиж , аз жаргал хүсч урам зориг ерөөдөг хүн бүрт баярлалаа. Хүн баярлуулахаар өөрөө баярладаг хүн чинь 41 удаа баярлаж байгаа мэт л мэдрэмжтэй байна” гэлээ