Нара: Миний ээж 65 хүрэх гэж байгаа гэхэд миний дүү юмуу хаашаа юм

Нара: “Хөөрхөн ээжтэй охин гэдэг чинь ёстой л би шүү дээ. 65 хүрэх гэж байгаа гэсэн чинь миний дүү юмуу хаашаа юм. Хажууд нь би нээрээ энэ хүний хэвлийгээс унасан гэхэд дэндүү данхардаж харагдаад гэхгүй юу.
Миний хамгийн хэцүү ааштай найз охин байгаа юм. Үргэлж л сайн сайхан , гоё сайхан , зөв сайхны дээд байлгах гэж хичээсээр ирсэн. Тэр зангаас нь болж сайн ч яваа юм , заримдаа бухимдаж ч байдгийг мэдэхгүй хүн ховор доо…Ямартай ч ийм сайхан ээжээс төрсөн хацар гоо охин л юм, турчвал тэгээд ээжийн насанд энэ зэрэгтэй л харагдана гээл бод. Энэ хүний аашны хүчинд өдий зэрэгтэй яваам юмдаа. Охин нь яахавдээ таны л зааж сургаснаар зөв сайн байх гэж хичээж явааг ил хэлдэггүй л болохоос далд мэддэг байлгүй дээ та минь. Миний ээж урт насалж , удаан жаргаж өшөө их амжилт аз жаргалтай явахыг минь үзээрэй. Хайртай шүү таньдаа”