
Хулгайн хэргээр 41 жил хоригдсон өдгөө 71 настай иргэн халамжаасаа хүртэл хасагджээ
Р.Санжид: “Би 41 жил хорих ял эдэлсэн. Тэгэхдээ яахав ор үндэсгүй зүйл дээр ял эдэлсэн биш л дээ. Тэгэхдээ Монголын хууль “иргэн бүрт адил тэгш эрхтэй” гээд заалт байдаг. Өнөөдөр би насны сүүлд телевиз, мэдээ үзээд сууж байхад намайг арай хэтрүүлсэн юмшиг санагддаг. 41 жил ял эдлэхдээ 600 мянган төгрөгний хохиролд ял эдэлсэн хүн , гэтэл сая саяаар тэрбум тэрбумаар нь , сүүлдээ их наядаар нь ч иддэг хүмүүс дуулдах л юм. Надад уг нь халамж гэдэг зүйл тогтоож өгсөн юм. Гэтэл нэг өдөр л “өө таны халамжийг шүүхийн шийдвэр бариад авсан байна оо. Таньд мөнгө алга байна” гээд банк тэгж хэлсэн. Тэрнээс хойш би халамжийн мөнгө гэж огт аваагүй. Би тэгээд банкнаас асуухдаа “Яаахаараа шүүхийн шийдвэр миний халамжийг барьж аваад зогсоодог билээ?” гэж асуухад “та улсад хохиролтой юм байна” гэсэн. Би бол шоронд байхдаа өр тавиагүй. Би хохирлоо барагдуулж 41 жил ял эдэлж насныхаа бөгсөн дээр гарч ирсэн хүн шүү дээ. Би хулгай хийж нэг өрх айлыг хохиролд оруулж байсан бол энэ дээдчүүдийн хулгай бол нийгмээр нь хохиролд оруулж байгаа шүү дээ. Надад одоо тэтгэвэр байхгүй , тогтоолгосон халамжийг маань ингээд болиулцан ойлгохгүйл байна. ”
Эх сурвалж: neguun.mn