МӨНГӨТЭЙ ХҮНД ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ

Ээж маань 3 жилийн өмнө автомашины ослоор нас барсан. Тэр үед л би мөнгөтэй хүн ямар байдгийг мэдэрсэн дээ. Хүн дайрч алсан хүн гурав дөрвөн өмгөөлөгч аваад л дөрөвхөн жилийн ял аваад, хоёрхон сар суугаад өршөөлөөр суллагдчихдаг юм билээ. Ээжийг маань дайрч алсан хүн шүүх хурлаар ороод хэргээ хүлээсэн .Тэгсэн хэрнээ мөнгөтэй хүн чинь гурав дөрвөн өмгөөлөгч аваад л дөрөвхөн жилийн ял авчихдаг юм билээ. Манайх тэгсэн мөнгө байхгүй ганц ч өмгөөлөгчгүй .Тэр үед өмгөөлөгч авах ямар ч мөнгө байгаагүй. Хүмүүсээс сонсоход тэр хүн өөрөө согтуу машин барьж явсан , тэгээд хүн амины хэрэг хийчихээд , дээр нь оргон зайлсан зүйл ангитай байж байж яагаад дөрөвхөн жилийн ял аваад , тэгээд хоёрхон сар суугаад суллагдсан юмбэ гэдэг зүйл дээр би маш их харамсаж явдаг.