Онц ноцтой гэмт хэрэгтэнг шоронгоос суллаад л орхичихдоггүй баймаар байна

Ч.Ганжавхлан: “Хорихын дараахи нийгэмшүүлэх ажил гэж байдаг. Ялангуяа онц ноцтой гэмт хэрэгтэн дээр. Шоронгоос суллаад л орхичихдоггүй гэсэн үг. Суллагдаад ямар дүүргийн ямар хороонд очсон тэр газрын цагдаа, нийгмийн ажилтан гээд анхаарал хяналтаа өндөрсгөх ёстой. Хүүхэд хүчирхийлж шоронд сууж гарч ирээд дахиад хүүхэд хулгайлаад амийг нь хөнөөчихөж байна. Энэ нийгэм дээр дахиад хичнээн ийм нуугдсан адгууснууд атгаг санаа өвөрлөөд явж байгааг хэн ч таашгүй ! Маргааш дахиад юу болохыг ч хэн ч таашгүй. Монгол хүүхдэд амьд явах эрх алга”