
ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ
Дорноговь аймгийн Сайншанд сумаас энэ сарын 3-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон 12 настай охины цогцсыг Мандах, Өмнөговь аймгийн Манлай чиглэлээс олж, эрлийн ажиллагааг зогсоожээ.
Цагдаагийн Ерөнхий газраас ТОДРУУЛБАЛ: “Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймагт эрэн хайж байсан 12 настай хүүхдийг амь хохирсон байдалтай байсныг олж тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо.
Цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэгийг Прокурорын байгууллага, Шүүх шинжилгээний байгууллагатай хамтран хийж, бусад хойшлуулшгүй ажиллагааг гүйцэтгэж байна.” гэв. Талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв