
Амар тайван эмэгтэй дүүгээ таксинд суулгадаг нийгэм хэрэгтэй байна
ThunderZ: “Энэ хувийн таксинуудыг цэгцлэх цаг болсон шүү. Бүгдийг нь нэгдсэн санд бүртгээд хаашаа явсан хаана явж байгааг нь мэддэг болгомоор байна. Бүх жолоочийн мэдээллийг бүртгэж аваад. Тэгэхгүй бол тэгээд л хувийн такси нэр дор донтой юмнууд адаглаад хүн өдөж хоргоох, таалагдахгүй бол харааж зүхэх, согтуу эмэгтэй байвал ашиглах гэх мэт зүйлс их сонсогдох юм. Бүгдийг нь хэлээгүй , мэдээж зүгээр амьдрах гэж яваа хүмүүс байгаа гэхдээ бүртгүүлээд албан ёсны болгох нь зөв шүү. Амар тайван эмэгтэй дүүгээ таксинд суулгадаг нийгэм хэрэгтэй байна. Бодитой ажил хэрэгтэй байна.”