
Цонх, тагтанд төмөр хаалт, хязгаарлалт хийхийг уриалцгаая
2023.10.02-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах Харуул Алтай хотхоны есөн давхраас 7 болон 5 настай эгч дүү хоёр унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Хүүхдүүд тухайн үед гэртээ харгалзах хүнгүй, гаднаасаа цоожтой байсан аж. Мөн тус өдрөөс нэгхэн өдрийн өмнө СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны барилгын 10 давхрын цонхоор 5 настай хүүхэд унаж амиа алдсан юм. Хүү мөн л гэртээ ганцаараа, харгалзах хүнгүй цоожтой үлдсэн байжээ.
Тиймээс эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- Орон сууцны цонх, тагтанд төмөр хаалт, хязгаарлалт заавал хийх
- Цонх, тагт, хаалтын аюулгүй байдлыг тогтмол шалгах
- Ялаа, шумуул нэвтрэхээс сэргийлэх тор нь өндрөөс унахаас сэргийлэх зориулалтгүй болохыг анхаарах
- Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй бүү үлдээ
Эх сурвалж: ETV , NTV мэдээ