Цаг хугацааны хатуугаас өрсөж аав ээждээ сайн сайхан яваагаа харуул

Дижитал хамтлагийн дуучин Эрка: “Хэцүү зүйлсийг даваад гарсан. Гэхдээ хамгийн хэцүү зүйл юу гээч.
Амьдрал аятай болох үед аав ээж минь дэргэд байхгүй байх. Гоё хоол идсэн ч аавдаа идүүлсэн бол, сайхан зүйл тохиолдсон ч ээждээ харуулсан бол гэж бодох. Үр зулзагануудаа хараад баясахдаа ч аав ээж минь харсан бол гэж санаа алдах. Тэгэхээр амжиж хийж бүтээж , цаг хугацааны хатуугаас өрсөж аав ээждээ сайн сайхан яваагаа харуул. Тэднийхээ хүүгээрээ бахархаад духан дээр үнэрлэх мөчийг олон удаа мэдрэхийг хичээ.”