
Сэтгэцийн өөрчлөлттэй хүн хүүхэд хулгайлах гэснээс…
Саяхан 4 настай болон 6 настай хүүхдүүдийг нь уйлуулан чирж , хулгайлахыг завдаж буй эмэгтэйг ээж нь тэр дор нь олж бичлэг хийж буй нь сошиалаар явсан ба тухайн хэргийг үйлдсэн эмэгтэй нь хоёр ихэр хүүхдээ алдаад сэтгэцийн өөрчлөлтөд орсон эмэгтэй болох тухай мэдээлэл яваад буй. Энэхүү хэрэгтэй холбоотойгоор нэгэн иргэн өөрийн сошиал хуудсанаа ийнхүү бичжээ.
“Сэтгэцийн өөрчлөлттэй хүн хүүхэд хулгайлах гэснээс:
Төгсөх курст “Шүүх сэтгэц гэм судлал”-ын хичээлийн дадлагаар ангиараа Шархадны “Хуулийн тасаг” гэгч торон цонхтой харгалзагчтай шорон шиг тасагт очиж гэмт хэрэг хийсэн өвчтөнгүүдтэй уулзаж байсан. Тэнд өөрийнхөө болон дүүгийнхээ өлгийтэй хүүхдийг шатаасан нэг эмэгтэй байж билээ. Хамгийн аймшигтай нь хийсэн хэргээ ярихдаа инээж хөхрөөд л, ярьж дуусангуутаа энд эргэлт ирдэггүй өлсдөг гээд биднээс мөнгө гуйж аваад баярлаад гараад явчихаж байсан.
Түүний ярианаас санаж байгаагаа бичье
– Дархан хотод оюутан(Дарханы техникумд орсон бололтой) болж очоод гэрээ их санадаг байлаа. Хичээлээ ч хийх сонирхолгүй болоод хаа явсан суусан газраа автобусны буудал дээр гм гадаа унтчихдаг болсон. (Бараг сургуулиа төгсөж дийлэхгүй хотод гэртээ ирсэн гэсэн санагдана)
Аав маань санаа зовоод миний охин хүүхэд гаргачихвал эрүүл болдог гэнэ хүүхэдтэй бол гэсэн. Би ч зөвшөөрөөд нэг өдөр гудамжны үзүүрт нэг цэрэг зогсож байхаар нь очиж гуйсан – эгчдээ хүүхэд хийгээд өг…
Цэрэг ч өмдөө татаад гараад гүйсэн…
За тэгээд жирэмсэн байхад маш хэцүү санагдаад хурдан төрөөсэй гэж байж ядсан гэдэг. Хүүхэд ч төрж… Хүүхэд нь уйлахаар бачуурч өөрийнх нь дүрсэлснээр “Толгойд нь хувин угласан юм шиг” мэдрэмж төрдөг байсан. Тэгээд нэг өдөр хүүхдээ ч ингэж зовоохоо больё гэж шийдээд авч хогийн цэг рүү явсан (Хамбын овоо гэсэн байх) Шатах болох мод цаас цуглуулж дээр нь хүүхдээ тавиад салах ёс хийгээд асаасан… “Яг гялгар уут шиг нүүр нь хумиралдаад”
Манай ангийн охид бүгд уйлсан.
Тэгээд шархаданд ч хэвтүүлж. Дараагийн хэрэг дээр өөрийнх нь хэлснээр “чөлөө”-гөөр гэртээ ирчихсэн байтал дүү нь нөхөртэйгээ хэрэлдээд байж л дээ. Наана нь нялх хүүхэд нь уйлаад өнөө 2 хүүхдээ тоохгүй муудалцаад байхаар нь хүүхдийг мөн зовж байна гэж үзээд зовлонгоос салгахаар шийдсэн
Та хүүхдээ шатаачихаад харамссан уу гэхэд – Үгүй харин би санаад уйлж барих байх гэсэн тэгээгүй гээд инээж байсан.
Энд юу хэлэх гэсэн бэ гэвэл сэтгэцийн өвчтэй хүнийг үзэн ядах эсвэл өрөвдөх биш үнэхээр аюултайг нь нийгмээс тусгаарлаж эмчлэх хэрэгтэй юм байна лээ.
90-н хэдэн оны үед шар хэвлэлээр энэ хэргийн тухай бичигдэж байсан” хэмээн бичжээ.
Эх сурвалж: “Нэко А.” хэмээх фэйсбүүк хэрэглэгч