
Жүжигчин Урнаа, Өлзийхүү, Энхтуул нарын охидууд ээж нарынхаа залуу насны зургийг дахин амилуулжээ
МУГЖ У. Уранчимэгийн охин Ц. Анударь, МУГЖ С.Өлзийхүүгийн охин Х.Баярмаа, СТА , Жүжигчин О.Энхтуулын охин А.Тамир нар ээжүүдийнхээ залуу насыг эргэн дуурайн бэлэг барьжээ. Тэд яг л ээж нар шигээ үзэсгэлэнтэй, ээжүүдийнхээ үргэлжлэл нь болжээ.
Гавьяат жүжигчин С.Өлзийхүү, Гавьяат жүжигчин У.Уранчимэг, жүжигчин О.Энхтуул нар Улсын драмын театраас ажил, амьдралын гараагаа эхэлж, өнөөдрийг хүртэл нөхөрлөж буй. Тэдний охид буюу Жүжигчин Х.Баярмаа, “Хувьсал” продакшны продюсер Ц.Анударь, Реппер Mrs.M буюу А.Тамир нар ч урлагт гялалзаж буй
Тэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ээжүүддээ гэнэтийн бэлэг барьсан юм. Ингэхдээ ээжүүдийнхээ залуу цагийн зургийг дуурайлган зургаа авхуулсан нь сошиал орчинд олны хайр, хүндэтгэлийг татсан билээ







