
31 жил Түргэн тусламжийн жолооч хийсэн түүний хувьд өнөөдөр отгон гараа нь байжээ
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагын жолооч Б.Төрмандах нь 1992 оны 3-р сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу тасралтгүй 30-31 жил ажиллан гавьяаныхаа амралтад гарч байна. Өнөөдөр түүний отгон гараа байжээ. Тэрээр хамт олон нь сүүтэй хадгаар хүндэтгэл үзүүллээ.


Тэрээр сэтгэгдэлээ хэлэхдээ: “31 жил энэ байгууллагад ажиллалаа. Сайхан залуучуудтай хамт энэ олон жил ажилласандаа баяртай байна. (уйлав). Манай залуучууд хүний үг сайхан авдаг , хүнээс юм сайн суралцдаг сайхан хамт олон. Эмнэлэгийн ажлыг бид бүгдээрээ мэднэ. Хүний төлөө явдаг ажил. Хамгийн гол нь дүү нартаа захих зүйл бол “Ажил хийхдээ сэтгэлтэй л бай гэж хэлмээр байна. “. Ажилдаа сэтгэлтэй байвал ажил чинь хялбар болоод , чадахгүй мэдэхгүй зүйл байхгүй болоод ирдэг.” гэлээ.


Энэхүү мэдээлэлд хүмүүсийн сэтгэгдэлээс хуваалцвал:
Сэтгэгдэл 1: “30 жил түргэний жолооч хийнэ гэдэг олон хүний эрүүл мэндийг аварч , яаралтай үед эмч сувилагч асрагч хийж эмчдээ маш их дэм тус түшиг болж явсан байгаа даа. Амьдралын энэ хугацаанд тусламж хүссэн айсан сандарсан , бас баярлаж хөөрсөн олон асуудалтай тулгарсан ч 30 жилийг туулан өнөөдрийг хүрсэн нь бахархал юм даа.Сайхан хамт олонд нь томоос том баяр хүргэеээ. Давхар сэтгэл хөдөлж байна шүү.Эрүүл энхийг хүсэн ерөөе.”

Сэтгэгдэл 2: “Би боддог юм. Ер нь их хэцүү бөгөөд айдас төрүүлдэг ажил шүү. Эмчийн ганц түшиг тулгуур. Бүх зүйлийнх нь таяг болж явдаг байх шүү. Их ч хүний амь аварсан байх нь мэдээж.”

Сэтгэгдэл 3: “Сайхан юм бээ. Энэ хүн бол дан ганц жолоо барихгүй. Залуу эмчийн зөвлөгч , туршлагатай эмчийнхээ түшиг тулгуур болж явдаг байхаа.”

Эх сурвалж: MNC телевиз






