
НАРАГИЙН ШИНЭ ХЭВ МАЯГ
Гэр бүлээ үргэлж төрөл бүрийн амттай хоолоор дайлах төдийгүй гэр орноо цэвэр цэмцгэр авч явдаг хөдөлмөрч гэрийн эзэгтэй маань сүүлийн үед нялх жаахан үрийнхээ халамжтай ээжийн ажлын хажуугаар зөгийн аж ахуйн ажил гээд л тун завгүй яваа. Энэ их ажлын дундуур үе үе гангалаад авдаг бүхнийг амжуулагч хүчтэй эмэгтэй билээ. Тэр ээлжит нэг хэв маягаараа дараах стилийг бүрдүүлжээ. Энэхүү үсний засалт, нүүр будалтын стиль нь түүнд зохиж байна уу?