
Л.Саруулбат багш Э.Төгөлдөр бүсгүйг ийм гоё тураажээ
Ази, дэлхийн аварга фитнес тамирчин Л.Саруулбатыг бид “Үнэгүй Fitness” нэртэй фэйсбүүк хуудсаараа дамжуулан лайваар дасгал хөдөлгөөн заадаг байснаар нь илүүтэй таних билээ. Тэрээр саяхан Э.Төгөлдөр хэмээх бүсгүй Л.Саруулбат багшаас “жингийн илүүдлээсээ салмаар байна , та туслаач” хэмээн сошиал хуудсаар дамжуулан хүсэлт тавьсан билээ. Хүсэлтийн дагуу багш маань ч зөвшөөрч тэд хамтын хүчин зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр ийм гоёоор жин хассаар л байна. Одоогийн байдлаар тэд 132кг жингээс 95кг болтолоо жин хасаж чаджээ. Энэ бол мэдээж амаргүй даваа билээ. Шантаршгүй тэвчээртэй , хүчтэй бүсгүйдээ болон сэтгэл, зүтгэлтэй багшдаа баяр хүргэе ээ.
Л.Саруулбат багшийн амжилтуудаас дурьдвал: 2010-2017 онд дараалан 7 удаа Монгол Улсын аварга болж байсан. 2013 онд Азийн аваргын хүрэл медаль хүртэж, 2016 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгарсан. “Mr.Olympia amateur-Asian Grand prix” бол “IFBB professional league” холбооноос Ази тивд зохион байгуулдаг хамгийн нэр хүндтэй тэмцээн юм. Тэмцээнд өндөр зэрэглэлийн тамирчид оролцдог “Азийн Гран при” гэдгээрээ онцлогтой юм. Энэ тэмцээнд 2018 онд алтан медаль авч байсан удаатай. Олон улсын хэмжээний мастер юм