Ч.Уранхолбоо: “Монгол Улс маань яагаад энэ мундаг багш, инженерүүдтэйгээ хамтарч ажиллахгүй байгаа юм бэ?”

Ч.Уранхолбоо нь өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Нэн тэргүүнд Улаанбаатар хотын цахилгааны энэ олон ил задгай утаснуудыг далдалж янзлаад аюулгүй болгох хэрэгтэй байна. Цахилгааны сайн инженерүүд байвал холбогдоорой. Хамаагүй ээ хувиасаа төлбөр мөнгийг нь гаргаад аюулгүй болгоё” хэмээн өчигдөр мэдэгдэл хийсэн билээ. Тэгвэл энэхүү ажлын явцдаа өнөөдөр ийнхүү тайлбар хийлээ.
Ч.Уранхолбоо: “Цахилгааны асуудлаар Үндэсний Техникийн их сургуулийн хамт олонтой уулзах гээд иртэл жинхэнэ энэ Үер усны асуудлаар доктор хамгаалсан Туул багштай хүртэл уулзах боломж гарлаа. Маш олон гарц шийдэлийг ярилцлаа. Маргаашнаас бид ажилдаа орноо. Булган аймагт байгаа цахилгааны мундаг инженерийг ч авчрах боллоо. Дарга нарын яриад байгаа шиг тийм хэцүү байсангүй ээ! Энэ хүмүүс бүгдээрээ эх орныхоо төлөө цохилох зүрхтэй ихийг хийх хүсэл эрмэлзэлээр дүүрэн байна. Монгол Улс маань яагаад энэ мундаг багш, инженерүүдтэйгээ хамтарч ажиллахгүй байгаа юм бэ?”