
Мисс Б.Номин-Эрдэнийн үзэсгэлэнт ээж
Мисс Б.Номин-Эрдэнэ: “Үзэсгэлэнт ээж минь…Эрдэм номын ертөнцөөр намайг аялуулж, хүсэл мөрөөдлийн маань үнэнч хөтөч байсан цорын ганц хайрт ээж минь. Би төрөөд 4, 5 настай л байсан үе байх” хэмээн дараах зургийг нийтэлжээ.
Мисс Б.Номин-Эрдэнэ нь “Miss Mongolia-2022” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний тэргүүн титмийн эзнээр шалгарч байсан юм.
“Мисс Монголиа-2022” бол түүний загварын салбарын анхны тэмцээн бөгөөд өөр салбарын олон тэмцээнд оролцож байсан авъяаслаг, чадварлаг бүсгүй юм. Хүүхэд насандаа олон төрлийн олимпиадуудад оролцож, олон дугуйланд хичээллэдэг, ангийн дарга хийдэг, нийгмийн идэвхтэй охин байсан гэдэг. Тэрээр Франц улсад боловсрол эзэмшсэн англи болон франц хэлтэй боловсрол өндөр бүсгй юм. Түүний биеийн харьцаа: 94-66-97 ажээ. Мөн өндөр 170см юм.
Түүний хэлэх дуртай үгсийн нэг бол: “Ажил чинь бүтвэл сайхан хувцасла. Ажил чинь бүтэхгүй бол хоёр дахин сайхан хувцасла”