
Жинхэнэ Монгол эр хүн шиг харваас цаанаа нэг өөр. Одоо цагт их хорвордсон төрх , ааш аяг , бие хаа
Э.Улаанхүү уяач энэ жилийн наадмын хамгийн нүд , сэтгэл баясгасан жинхэнэ эр хүн байлаа.
Э.Улаанхүү уяачийг хүмүүс ийнхүү магтаж ээ:
Яралзсан сайхан цагаан шүд , гүзээгүй яргай бие хаа , цэвэрхэн бор арьс , өөрт нь сайхан зохисон живэр сахал , шулуун хянган хамар , өтгөн хөмсөг , эрмэг шанаа , сайхан дуу хоолой , энгийн даруухан инээмсэглэл, хувцаслалт, өөрөө хурданаа уяад , хүүгээрээ унуулаад энэ тэр үзүүлэлтүүд нь жинхэнэ Монгол брэнд юм гэж бодож байна.
Жинхэнэ Монгол эр хүн шиг харваас цаанаа нэг өөр. Сайхан ч дуулдаг, наадамд гурван даваатай эр хүн шиг эгэл сайхан эр санагдсан даа. Уур уцаар , тавьтаргүй ааш аяг байхгүй, ярьж хэлж байгаа биеийн хэлэмж энэ тэр нь үнэхээр бахархмаар , олон долоон үггүй, оновчтой сайхан ярьдаг, элдэв гангараа үгүй , ухаан талбиун уужим ямар сайхан Монгол эр вэ.
Гадна дотроо бахархам сайхан эгэл атлаа эгэлгүй сайхан, жинхэнэ Монгол эр хүний одоо цагт их хорвордсон төрх , ааш аяг , бие хаа өөрийн эрхгүй бахдал төрүүлэв.
Хань ижил, үр хүүхэд , гэр бүл, өөрт нь энэ хорвоогийн бадамлан гэрэлтэх сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Уяж хурдалсан хүлэг шигээ , амьдрал нь жавхаа төгс дүүрэн, хийморьтой байж ,мал сүрэг нь улам их өсөж үржиж малчин хүний, хүмүүн заяаны хүртэж болох бүхий л аз жаргалаар бялхаж явахын ерөөлийг өргөе.Түмэн олны магтаал сайшаал, сайхан ерөөл бүгд тодоос тод батаас бат нотоор талбиун сайхнаар тогтох болтугай.
Эх сурвалж: ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ , Lhama Rinchin , Uyanga Gantumur , Tseren Enebish