Ж.Өлзийжаргал: “Дээд сургууль төгсөөгүй ч зорилго байхад болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй”

Ж.Өлзийжаргал: “Дээд сургууль төгсөөгүй ч ЗОРИЛГО байхад болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй
Би хар багаасаа л хар бор ажил их хийсэн.Надад сурсан сургууль эзэмшсэн мэргэжил гэж үгүй.Орос гэх том гүрэнд дунд сургууль төгсөж дараа төмөр замын сургуульд элсэн орсон боловч сургалтын төлбөр төлж чадахгүйн улмаас сургуулиа орхиод Монголдоо ирсэн.Монголдоо ирээд сургуульд сууя гэсэн ч ар гэрийн гачигдал гээд сурах боломжгүй шууд ажилчин анги руу явсан даа. Дээд сургууль төгсөөгүй гээд хүссэн ажилаа хийж чадахгүй надад олдсон ажил нь зөөгч, худалдагч , борлуулагч, угаагч. Мэдээж менежер , зохион байгуулагч зэрэг ажилд тоож намайг авахгүй. Гэхдээ би хэзээ ч ажил голж үзээгүй , хийсэн бүх ажилдаа сэтгэл хангалуун хийж байгаа зүйлээсээ дандаа суралцаж бизнесийн арга ухааныг үнэгүй олж авдаг байсан. Тэрэндээ их таашаал авч баярладаг. Би маш олон ажил хийж гологдож , загнуулж , хараалгаж зүхүүлж дорд үзүүлж адаглагдаж , зарим газраас шагнуулж магтуулж үзсэн.
Хамгийн санаанаас гардаггүй ӨӨРӨӨСӨӨ ҮХТЭЛЭЭ ИЧИЖ байсан ажил надад бий. Одоо болтол толгойноос гардаггүй юм. Би эрдэм мэдлэгт муу . Ер нь амьдралын ухаан, худалдааны туршлагаас өөр зүйлгүй хүн л дээ.Тэр ажил намайг анх удаа намайг ӨӨРӨӨСӨӨ ичихэд хүргэж билээ. Би 2018 онд барилгын ХХК-д борлуулагчийн ажилд орсон юм. Тодруулбал том автомат грашийн хаалгыг дандаа монголдоо урдаа барьдаг томоохон ххк-уудад бараагаа нийлүүлдэг бөгөөд дандаа захирал, менежертэй уулзаж гэрээ хийдэг ажил байлаа. Хамт ажиллах баг хамт олон маань үеийн сайхан залуучууд , эрдэм мэдлэгтэй , гадаад дотоодод сургууль төгссөн , харилцаа соёл сайтай дан эрчүүд болохоор хов жив байхгүй ёстой гоё ажил. Захирал нь хүртэл сайхан ааштай , мундаг ухаалаг. Би олон ажил хийж байхдаа тийм мундаг захирал хараагүй. Урьд нь дандаа олон хүүхнүүдтэй хов живэнд хутгалдаж худалдагч хийж явсан надад тэр ажил маань үнэхээр сайхан байлаа.Цалин под хийтэл авчина, хоол үнэгүй, ажлын байр цэвэрхэн тохилог, хангамж сайн, ажлын цаг багатай , амралтын 2 өдөр амарна гүйээ мөн сайхан ажил байлаа. Даанч асуудал байлаа би өөрөөсөө байнга ичдэг байсан.
Мэдээж дандаа худалдагч зөөгч хийсэн надад хэцүү байсан л даа. Би ч тооны машинтай л харьцаж явсан болохоор, оффист сууж үзээгүй, албан бичиг гэрээ хийж үзээгүй, компьютерийн мэдлэг муу, ажлын төлөвлөгөө гаргаж чадахгүй, дээрээс нь англи хэл таг. Өглөө бүр ажлын хамт олон минь хурал хийнэ. Ажлын үр дүнгээ ярилцаж буу хална . Би хамт буу халах гэхээр мэдлэг мэдээлэл дутна ,  өөрөө биеэ дааж ядаж компьютер дээр юмаа хийж чадахгүй , юм хэвлэж гаргаж чадахгүй байнга хэн нэгнийг дуудаж тусламж авна. СҮҮЛДЭЭ ӨӨРӨӨ ӨӨРӨӨСӨӨ ичээд өдий наслахдаа юу хийж сурсан хүн бэ чи? Арайч дээ даан ч дээ чи гээд орой болгон гэртээ харих замдаа өөрийгөө голдог байсан. Сургалтанд сууя гэхээр авсан цалин хоол унд өр зээл гээд таардаг байсан. Гэхдээ би өөрөө өөртөө амлалт өгсөн. Яаж ийж байгаад СУРГУУЛЬД оройн ангид сурна даа. Дахиж ингэж өөрөөсөө ичихгүй юмсан гээд. Ийм гоё ажилд хамт олонд би удаагүй ажиллаж чадаагүй 6 сар ажиллаад гарсан юм. Гэхдээ нөхрөө заавал оруулна гээд гуйсаар байгаад Зоригоогоо угсрагчаар нь ажилд оруулсан. БИДНИЙ ХАМГИЙН сүүлд ажилласан ажил энэ байсан юм.
Нөхөр бид 2 ажилдаа маш их баярладаг.
Тэгээд нэг өдөр бодсон л доо 16 наснаас хойш худалдагч зөөгч хийгээд нэг мэдсэн 30 хүрсэн байлаа. Ажлын зар хараад сууж байхнэээ 18-25 настай, хөөрхөн дүр төрхтэй, гадаад хэлний мэдлэгтэй, дээд сургууль төгссөн худалдагч авна гэсэн зар битүү. Тэр үед л Гэнэт толгойд яааанааа би ч 30 хүрсэн одоо намайг ажилд тоож авах хүн олдохгүйнээ цаашдааа яаж амь зуунаа гэсэн бодол өдөр шөнөгүй эргэлдэж билээ. Өөрийнхөө давуу талаа их бодсон л доо наймаанд одтой , хэл ам сайтай хүнтэй эвлэгхэн шулуун шударга түс тас харьцаж байгаад юмаа зарчина. Тэгээд бодоод ер нь юм л зарна яаааж ийж байгаад , гудамжаар гүйж яваад ч хамаагүй зарна гээд гүрийсэн. Миний хань намайг хамгийн их зоригжуулж урам өгдөг байсан. Тэгээд хань минь цалингийн зээл аваад хоёулаа шийдээд наймаа хийхээр болсон юм даа.
2019 оны 5 сард Анх хувиараа бизнес хийх санаа төрж , Цалингийн зээл тал мөнгөөр нь машин аваад үлдэгдэл мөнгө ердөө 3сая төгрөгтэй анх удаа хятад улсын Гуанжу хотыг зорьлоо. Очоод бараа авья гээд Өвөрмонгол дагуулж явах гэсэн боловч ийм бага мөнгөтэй хүнд үйлчлэхгүй гэсэн. Гуйсаар байгаад өдрийн 200¥ өгөөд аваад явсан.Өвөрмонгол хөтөч маань надаас ичээд байна гээд орчуулга хийж өгөхгүй байсан. Амьдралын эрхэнд хэл усгүй мөртлөө өөрөө bodylanguage буюу биеийн хэлээр эмийн сайндаа бараа авсан. /мөнгө муутай юм байж бас 3 саяын талаар онгоцоор нисэж энтэр үлдэгдэл 1.5 саяаар бараа авч байлаа/ ердөө нэг ЧЕМОДАН хувцастай гэрээсээ бараагаа зарж эхэлж билээ.

Яаж зарах уу гэж бодон бодон , яадаг юм шууд Лайв хийж гэрээсээ зарья гэж шийдсэн.Тэр үед лайваар бараа зардаг хүн бараг байхгүй байсандаа. Цөөхөн хүмүүс бараагаа өмсөж биш , барьж үзүүлдэг байсан..Би юмаа хурдан зарахын тулд өөрөө өмсөж үзүүлж хажуугаар нь өөрийнхөөрөө буу халж марзан мааз зүйл хийдэг байсан. Хүмүүс намайг тэнэг мангар , гажиг гэж шоолсон ч би амьдрал өр зээлээ бодоод бусдын хэлсэн үгийг тоодоггүй байсан. Хамгийн чухал нь бусдаас содон байвал хүмүүс намайг үзэж хандалт авч хурдан юмаа зарна гэж боддог байсан л даа нэг талын маркетинг юм даа.
Олсон орлогоо өр зээлэндээ өгөөд дахин бараа авах мөнгөгүй болов. Барааны ашиг гэх зүйл зарагдахгүй үлддэг юм билээ. Хүнээс зээлэх хэрэг гарсан. Ирээд бараагаа зараад хүндээ зээлээ өгөөд өөрсдийн ашиг нь бараа болж үлдээд л байсан. Ер нь өөрсдийн гар дээр бэлэн мөнгө байхгүй бараа үлдээд байдаг юм байна лээ. 6 удаа хүнээс зээлж 7 дахь удаагийн бараа авалт дээр өөрсдийн гэсэн 4 саятай болсон доо. Гэрээсээ лайв хийх хэцүү болоод хүмүүс ирж үзье гээд хүмүүсээ бодоод нөгөө 4 саяын 2.5 саяаар нь 8 сарын 23 нд анх Хороололын эцэст жижигхэн 15м2 подвал түрээслэж аваад засвар хийгээд 3 ширхэг морин өлгүүртэй,  130 ширхэг өлгүүртэй , 2 ширхэг маникантай дэлгүүрээ нээж байсан. Дэлгүүрт маань 4 хүн орж ирээд дүүрдэг тийм жижигхэн хөөрхөн байсан юм. Нээгээд удаагүй 4 сар болж байхад 1 сард Корона гараад дэлгүүр маань хаалга барьж ажиллаагүй удсан. Энэ хугацааанд нөгөө мөнгөө идээд дууссан байлаа.
Хүн ер нь амьдрахын төлөө юу ч хийхэд бэлэн юм билээ.Дээрээс нь хүч тамиртай, бас хэл устай болчдог юм билээ. Ганц 10л ус даадаггүй хүн чинь бараагаа авчирахын тулд хар халуунд +40 градуст том том гахайг чинь үүрээд ачааны мөнгөө хэмнээд машин авахгүй , илжиг шиг толгой дээрээ хүртэл тавихыг нь хүртэл тавиад үүрээд гартаа бариад бараг шүдэндээ бараагаа зууж авчирдаг байлаа.За за бараагаа л авья гээд гүрийгээд бүтэн өдөр хоол идэхгүй 2¥ мантуу иднэ , ус авч уухгүй , надтай явдаг Өвөрмонгол залуу намайг өрөвдөж уух юм авч өгдөг байсан. ХҮНИЙ мөнгийг үрээд яахав гээд хамгийн хямд ус авхуулна. Тэгэхээр инээгээд чи өдөржингөө ус мантуу идлээ хаанаас гараад байгаа хүч вэ? Би чамд ундаа авч өгье. Хятад ундаа ууж үз гээд авч өгч байж билээ. Хүн өөрөө наймаа хийгээд ирэхээр харамч болдог юм байна лээ. ӨӨРӨӨСӨӨ харамлаж байгаад Бээжингээс – Гуанжу хүртэл вагоноор яг 26 цаг зогсоогоор явж үзсэн. Зоригоо бид хоёр ядаж байхад яг 00 хажууд шээс баас үнэртээд яг зогсоогоороо болохоороо суух газар байхгүй. Хааяа бараг 00 орж сууж хөлөө амрааж сууж байлаа. Хятадууд монгол шиг суудал хуваана гэж байхгүй яг өөрийн суудалдаа сууна,  хүнтэй хуваахгүй. 26 цаг зогсож ирчихээд буудлын мөнгөө хэмнээд гадаа хонож л явлаа. Гол нь бараагаа ахиу авчих гээд мөнгөө хэмнээд. Гоё гоё идэх юм урд зөндөө. Хоёулаа идэж чадахгүй шүлсээ залгиад өнгөрнө. Дараа хоёулаа заавал авч иднэ дээ гээд л.Бараа авах их хэцүү , ширхэгээр өгөхгүй гээд уурлана. Бид мөнгө муутай болохоор нэг бараанаас 3-5ш авна гэнэ. Хятадууд уурлана гуйгаад бараг сөгдөх юм болж нүүр лүүгээ шидүүлээд авна. Амандаа үглээл байдаг юм. Бодвол хараадаг байлгүй дээ. Тэнд чинь бөөний газар доод тал нь 100-100000 өгдөг их хөлийн газар. Гэхдээ энэ бүхэн зовлон бишээ ЖАРГАЛ , мөнгөний үнэ цэнэ. Хүн жаргаж байгаад хэзээч мөнгөтэй болохгүй , хөлсөө гаргаж олсон мөнгө их амттай байдаг.
Тэр хооронд буюу 2020 оны 12 сарын 20нд ТӨМС ЗОРИГОО бичлэг мода болоод бид бусдын барааг сурталчлан Лайв хийж хэсэг халтуурны мөнгөөрөө амь зууж 10 сарыг хүргэсэн. Тэгээд дахин хүнээс ЗОРИГ ГАРГААД мөнгө зээлж дэлгүүрээ 2020 оны 10 сарын 19нд нээсэн юм. Бас нээгээд удаагүй ажилаад 1 сар ч хүрээгүй байхад 11 сарын 11 нд дахин Корона гарч хаалгаа бариад он дамнаад 2021оны 2 сар гаржээ.
/Бидний нэг уламжлал байдаг бид олсон орлогоны ДЭЭЖ болгоноо бусадтай хуваалцаж сайн үйлс хийдэг.Тийм ч учраас бидний ажил саадгүй сайхан бүтдэг байх./
ЯГ сайхан ажиллаад өрөө дарж өөрсдийн эргэлтийн мөнгөтэй болье гэхээр л КОРОНА гараад хаагдаад байлаа.
Залуу хүмүүс юм чинь хичээгээд зүтгээд л байвал болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй л юм байна лээ.Бид хоёр хэцүү зүйл зөндөө л байсан , хамтдаа байхад даваад л гардаг. Амьдрал ч алгаа дэлгэхээрээ сайхан даа.
Удахгүй өрөө дарж нар гийсэн билэгт сайн өдөр ирэх байх.
Хүн өөрийн хамгийн сайн чаддаг зүйлээ хийгээд л байх хэрэгтэй , шагнал нь ирнэ.
Бид нээрээ одоо худалдагч ажилд авахаараа ерөөсөө боловсрол , мэргэжил , зүс царай хардаггүй , гол нь ажилаа л сайн хийж өөрийн гэсэн зорилготой байх хэрэгтэй , чадахгүй зүйлээ чадахын төлөө , мэдэхгүй зүйлээ мэдэхийн төлөө явах хэрэгтэй

  • Мөрөөдөлдөө хүрэхийн тулд хүн чамайг юу гэж хэлсэн ч бүү тоо
  • Бусдаас тусламж хүсэж бүү найд , зөвхөн өөртөө эзэн бай
  • Ажлыг бүү гол ямар ч ажил чамд их зүйлийг заах болно
  • Түр зуурын доромжлолыг бүү тоо , насаараа чи тэр ажлыг хийхгүй
  • Би ядуу , би мөнгөгүй , би мэргэжилгүй гэж бүү гутар хичээвэл бүх зүйлийг бүтээж болно
  • Олсон орлогоо бусадтай хуваалцаж сур /бусдад өглөг сайн өгч буян их хурааж бай /
  • Хүний үгийг дааж сур , хойшдоо чамд хэрэгтэй
  • Өөрт байхгүй зүйлийн төлөө , бусдын зүйлд шунаж болохгүй , шуналаа дарж сурсан хүнд бурхан шагнал өгөх дуртай
  • Олсон мэдлэгээ бусадтай хуваалц
  • Ажил хийж л байж юм сурдаг , дэмий хэвтээд ээж ааваасаа аваад байж болохгүй
  • Ажил хийж байгаа бол хариуцлагатай байж сур! Ирэх ирэхгүйгээ хэлж бай , таг алга болдог
  • Аливаа юмыг хийхдээ сэтгэлээсээ хий , хүний юм хийж байгаа дутуу хийвэл чи юм дутуу сурна төдий чинээ дутуу мэдлэг дутуу хөрөнгө оруулалт
  • Зорилготой бол !!! Том мөрөөд
  • Аялаж сур , өөрөөсөө битгий харамла, аялал нүдийг чинь нээнэ