Үер усны гамшигт өртсөн 14 айл өрхийн 30 иргэний амь нас, эд хөрөнгийг аварч хамгаалаад амь эрсэдсэн аугаа эр зоригтон

Үер усны гамшигт өртсөн Мандал сумын 14 айл өрхийн 30 иргэний амь нас, эд хөрөнгийг аварч хамгаалаад амь эрсэдсэн аугаа эр зоригтон
Лувсанбалдан овогтой Даваажаргал нь 1981 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд айлын хоёр дахь хүү болон мэндэлж, бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж улмаар 1988-1998 онд Ерөнхий боловсрол эзэмшиж, саяхныг хүртэл тээврийн жолоочоор ажиллаж байсан эгэл жирийн монгол эр хүн байлаа.
Л.Даваажаргал нь ойрын өдрүүдэд нийт нутгаар орсон их усан борооны улмаас үер усны гамшигт өртсөн Мандал сумын 14 айл өрхийн 30 иргэний амь нас, эд хөрөнгийг аварч хамгаалах үйлсэд төр түмэнтэйгээ түүчээлэн оролцож, тээвэрлэж явсан ард иргэдээ аюулгүй гармаар гаргаж, олон иргэдийг бүтэн амьдралтай нь үлдээж, хүний төлөө тэмүүлж яваад амь эрсэдсэн аугаа эр зоригтон байсан юм.
Ард олныхоо дунд эгэл даруухнаар амьдарч, аюул тулгарсан цаг үед алтан амиа үл хайрлан зүтгэдэг энгүй сайхан сэтгэлт хүмүүн түмнийхээ дунд оршдог юм байна. Эгэл даруухан, сайхан сэтгэлтэй, тусч, хөдөлмөрч, чин зоригт бахархалт хүү чамайг эх нутаг, элгэн садан нь үүрд мөнх санан дурсаж явах болно.
Талийгаачийн гэр бүл, хань, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.