
Муу охин дүү нараараа мал маллуулаад яахав дээ, би өөрөө малаа маллаад дүү нартаа өвлийн идшийг нь явуулна даа
Төв аймгийн Сэргэлэн сумын малчин Н.Баярцэнгэлийнх гурван охин , нэг хүүтэй бөгөөд эхнэр нь сумын төвдөө “Багийн дарга”-ар ажилладаг. Эхнэрээ ажилдаа явахад Н.Баярцэнгэл 4 хүүхдийнхээ хамт гэрийнхээ ажлыг амжуулдаг ажээ.
Малчин Н.Баярцэнгэлийн том хүү Б.Доржсамбуу: “16 настай, энэ жил 10-р ангиа төгссөн. Адуу малтай ойрхон өсөхөөр цаанаа л нэг гоё байдаг. Би чинь аймгийн төвдөө удаан тогтож чаддаггүй юм. Хичээлтэй үедээ хагас бүтэн сайнаар дандаа эндээ хүрээд л ирдэг. Хөдөө чинь сайхан шүү дээ. Чимээ шуугиан багатай , тааваараа сайхандаа. Сургуульдаа явж төв газар бараадахаар гэрээ бас хэдэн малаа санадаг
Миний мөрөөдөл бол алдарт уяач болох . Бас бөх барилдаж , ер нь малчин болно доо. Манай том дүү эмч болох, дунд дүү бүжигчин болох мөрөөдөлтэй. 3 настай хамгийн бага дүү маань дуу их дуулнаа дуучин болж магадгүй. Муу охин дүү нараараа мал маллуулаад яахав дээ, би өөрөө малаа маллаад дүү нартаа өвлийн идшийг нь явуулна даа. Дунд дүүгээ үгүй юмаа гэхэд хамгийн бага дүүгээ би бол аваад явчихноо. Намайг их сургуулиа төгсөж байтал хамгийн бага дүү маань дунд ангиа төгсчихнө. Дүүгээ хотод сургаад байр авч өгнө дөө. ”
Эх сурвалж: zarig.mn