“Сайхан бүсгүй” группын админ Б.Дэлгэрмаа энх амаржиж охин үртэй боллоо

Дээгий буюу Б.Дэлгэрмаа гэх бүсгүйг бид “Сайхан бүсгүй” группын админ гэдгээр нь сайн мэдэх билээ. Тэрээр энэхүү группээ 2017 онд анх үүсгэн байгуулж байсан юм. Энэхүү группыг үүсгэн байгуулах санаагаа тэрбээр хүүгээ төрүүлээд гэртээ сууж байхдаа олсон гэдэг. Энэ талаараа хэлэхдээ: 2014 онд төрөөд бүтэн жил гэртээ суусан. Гэртээ суухдаа их ганцаардаж, уйдаад юм хиймээр санагдаж, найз нөхөд хүртэл багасаж , их ганцааоддаг байсан. Миний хувьд ганцаардлыг мэдэрсэн учраас өөр шигээ эмэгтэйчүүдэд урам өгч  , тэднийг бас нэгэн хамт олонтой байлгахыг хүссэн. Монгол эмэгтэйчүүд гэр амьтай, хүүхэд төвтэй. Тийм болохоор хүүхдээсээ салж чаддаггүй , гадуур дотуур гарч , өөртөө цаг зав царцуулж чаддаггүй болохоор түүнийгээ жаахан өөрчлөөсэй өөрийг гэсэн орон зай цаг завтай , найз нөхөд хүрээлэлтэй болоосой , өөрийгөө хөгжүүлээсэй гэсэн зорилгоор группээ үүсгэн байгуулсан” хэмээн ярьсан байдаг. Энэхүү групп Монголд анх удаа ямарч эрэгтэй хүнгүй , 400аад бүсгүй нэгдэж шинэ жил хийсэн гээд олон анхдагчийн нэг. Энэхүү группэд нэгдсэн бүсгүйчүүд бие биедээ чаддаг зүйл болон мөнгөн тусламж үзүүлдгээрээ алдартай. Мөн нийгэмд олон тустай зүйлсийг хийсэн билээ. Тухайлбал 2021 онд 12 аймагт нярайн шарлагын аппарат, гурван цэцэрлэгт өргөтгөл барьж өгөн “Шилдэг Хүмүүнлэг гэр бүл”-ээр тодорч байсан удаатай.

Хөдөлмөрч , нийтэч , хөгжилтэй , тусч бүсгүй маань 2023.06.26-ны өдөр энх амаржин хөөрхөн охин үртэй боллоо. Гэр бүлд нь гэгээн бүхнийг хүсэн ерөөе