82 настай Б.Жанчиг Увс аймгаас Улаанбаатар хот хүртэл 1350 км замыг унадаг дугуйгаар 9 хоногт туулжээ

Б.Жанчиг: Ах нь Увс аймгаас Улаанбаатар хүртэл унадаг дугуйгаар яваад ирлээ. Зорьсон зорилго биелээд сэтгэгдэл сайхан байна. 2000 оноос хойш яг тэтгэвэрт гарсанаасаа хойш идэвхитэй дугуй унадаг болсон.

Өдөрт 20-30 км тогтмол яваад тэгээд явсаар ахиулсаар энүүгээрээ өөрийнхөө биеэ эмчлээд л явж байна даа. Дугуй унах бол эдийн засагт хэмнэлттэй , эрүүл мэндэд хэрэгтэй, байгальд ээлтэй. Хүмүүст унадаг дугуйг уриалж ингээд өөрийн биеээрээ үлгэрлээд явж байна даа.

Бид нар сая 9 хоног яваад ирлээ. Салхи , шуурга гээд цаг агаарын саад бэрхшээлийг их тууллаа. Залуучууд маань их тусалсан. Манай залуучууд сайхан эв нэгдэлтэй , хүчтэй залуучууд , нэгэндээ туслаад сайхан яваад ирлээ. Дэм дэмэндээ гэдэг сайхан зүйлийг мэдрээд ирлээ.

Сая 9 өдөр яваад ирсэний ачаар нойр илүү сайхан хүрдэг болоод ирлээ. Сая замд хүмүүс баяр хүргээд , урам өгөөд үнэхээр сайхан байлаа. Өшөө урт наслаарай гээд намайг ерөөгөөд нас зөндөө хайраллаа. Энэ их урам нь надад бүр л эрч хүч өглөө. Хүмүүсийн сэтгэл гэдэг сайхан. Надаас хүмүүс яаж ийм урт наслав гэж асуудаг. Би хэлэхдээ энэ бол сэтгэл гэж хариулдаг.

Эх сурвалж: zarig.mn