Дахиж хэзээ ч хүнд итгэхгүй гэсэн сэтгэлийг минь одоогийн нөхөр минь гэсгээсэн

Нэгэн бүсгүй “Нэрээ нууцалсан захиа” группэд дараах сайхан эерэг түүхээ хуваалцжээ: “Сайн байна уу ээжүүдээ би 27 настай залуухан ээж хоёр дахь амьдралаа зохиосон. Энэ бүхнээс маш олон зүйлийг ойлгож байна. Өмнөх амьдрал минь араар тавилтаар дуусаж 23 настай ганц бие ээж болсон. Тэр хүнээсээ хайр гуйж бүхнийг түүний төлөө хийдэг байлаа. Надаас ч 8 ах хүн , миний анхны хайр , анхны эр минь байсан. Ааш авир гаргаж , ууж идэх тоолонд нь миний буруу гээд уйлж зодуулаад , хоригдож байхдаа ч надаас боллоо хэтэрхий олон эрэгтэй найзуудтайгаас л боллоо гээд өөрийгөө буруутгаж өршөөл эрэн гуйна. Бүх эрэгтэй найзуудаасаа холбоогоо тасалсан. (10н жилдээ эршүүд байснаас дандаа л эрэгтэй найзтай байсан )
Гэвч энэ бүхэн түүнд хангалтгүй гээд утсыг минь байнга шалгана. Хүмүүс намайг түүнд гоёдсон гэж ярьцгаадаг. Хадмууд маань ч охин шигээ сайн хандана. Би сайн эхнэр , сайн эзэгтэй байхыг хичээж бүхнийг л амжуулж дээд сургуулиа жирэмсэн төгссөн. Хүүгээ төрөхөд согтуу , төрөхөд ирж агсам тавьсан. Гомдолд хүртэл хязгаар байдаг юм билээ. Нялх хүүхэдтэй байхад хүртэл хардаж гар хүрнэ , дэлгүүрийн худалдагч ,  гудамжинд зөрсөн эрэгтэйтэй хүртэл хардана . Удалгүй яагаад гэдгийг нь ойлгосон. Намайг араар тавьж өөр хэд хэдэн хүүхэнтэй уулзаж бүр унтсаныг нь мэдсэн. Сүүлийнхийг нь яг үйлдэл дээр нь гардсан. Хүн хүрээнээсээ дээш сэтгэдэггүйг тэгэхэд ойлгож билээ. Дахиж хэзээ ч хүнд итгэхгүй гэсэн сэтгэлийг минь одоогийн нөхөр минь гэсгээсэн. Бид жилийн өмнө хамт ажиллаж байхдаа танилцсан. Хүнийг тэврэхээсээ ч нандигнан хайрлах ямар байдгийг мэдрүүлсэн. Өөрийгөө муухайгаар харуулж , зугтаж , хүүхэдтэйгээ хэлж түлхэнэ. Гэхдээ бууж өгөөгүй. Өвдөхөд минь ээж шиг асарч , оройтож тарахад хүлээж байгаад хүргэж өгнө. Үерхэх саналыг нь хүлээж авсан тэр өдөр тэр яг л хүүхэд шиг дэвхэрч , тэр өдөртөө намайг гэр бүлдээ танилцуулсан. Духан дээр минь зөөлхөн үнсээд хүрч ч чадахгүй байсныг харах үнэхээр сайхан байсан. Ажил ихтэй завгүй байгааг минь маш сайн ойлгож бүх талаас минь дэмжиж амжилт гаргавал миний өмнөөс баярлаж , эрэгтэй хүн дугаар асуух юмуу сээтгэнэх үед миний хайр үнэхээр үзэсгэлэнтэй болохоор ингэж байна. Би азтай шүү гээд инээнэ. Аав ээжтэй минь их дотно надаас илүү ярьж анхаарал тавьдаг. Энэ бүхнээс ойлгож авсан зүйл бол эрэгтэй хүн хайртай хүндээ сэтгэл харамгүй өгч хариуд нь ердөө л инээмсэглэл хүсдэг юм байна. Хайргүй хүний нүдэнд чи юу ч хийсэн хангалтгүй , бүтэлгүй. Одоо л хүнээр хайрлуулах ямар байдгийг мэдэрч байна. Аав шиг , ах шиг , найз шиг миний л хажууд хайлж урсдаг тэр хүнээ би олсон. Өөрийгөө битгий дутуу үнэлээрэй учир нь бүсгүй хүн болгон үзэсгэлэнтэй” гэжээ.