Өнөөдөр Зураач Л.Өнөрчимэгийн 56 насны төрсөн өдөр тохиож байна

Өнөөдөр Гоц авъяастан, Зураач Л.Өнөрчимэгийн төрсөн өдөр тохиож байна.

Таны хорвоод мэндэлсэн түүх их сонирхолтой санагдсан. Энэ тухайгаа та сонирхуулаач? хэмээх сэтгүүлчийн асуултанд ийнхүү хариулж байжээ. 

Л.Өнөрчимэг: “Би 1967.06.05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. Намайг төрөхөөс өмнө ээж маань Улаанбаатар хотод байсан байгаа юм. Хотод 1-р төрөхөд би ээжинхээ гэдсэнд хэдэн өдөр хөдөлгөөнгүй байсан гэсэн. Тухайн үедээ анагаах ухаанд тайлагдаагүй зүйл болоод эмч нар яаанаа хүүхэд нь эндээгүй байгаадаа гэхийг ээж маань сонсоод маш их сандраад Хархоринруу онгоцоор ниссэн гэсэн. Тэгээд онгоцоор нисэх явцдаа хөдөлгөөнд ороод тэгээд ус нь гарчих гээд , ээж маань бөөлжөөд онгоцондоо ээж маань маш их зүдэрсэн гэсэн. Манай аав Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн хажууд байдаг цэргийн ангийн Соёлын клубын эрхлэгч байсан. Аав ээжийг онгоцоос буухыг алсаас хараад , тэгээд аав Загар гээд ламтан , намайг эх барьж авсан ачтан болон Норжмаа гуай Александр гэх нөхөртэйгөө энэ хэд хамт гүйж очоод намайг төрүүлсэн юм гэнэ лээ. Аав маань цэргийнхээ офицерийн цамцаараа өлгийдөн авсан гэсэн. Ээжийн маань зорьж очсон зүйл нь залбирал байсан байгаа юм. Би Эрдэнэзуу хийдэд төрсөн хүндээ. Энэ тухай нутгийнхан маань их ярьдаг. Би эх баригч ээж буюу авааль ээжийгээ 1997 онд Соёлын төвд нь тоглолт хийлгэж Өндөр ээж хэмээн өргөмжилж байлаа.” хэмээн хариулж байжээ.