Тэр өглөө бүр ажилдаа ээжийгээ үүрч ирж барилгын гадаа суулган хамтдаа байж үдэш мөн л үүрсээр гэртээ харина

Тэр өглөө бүр ажилдаа ээжийгээ үүрч ирж барилгын гадаа суулган хамтдаа байж үдэш мөн л үүрсээр гэртээ харина. Барилгын хүнд ажилд хөлсөө дуслуулан зүтгэхийн хажуугаар ээжийгээ асарна. Сүүдэрт сэрүүхэн байвал наран талд гаргана, хоол цайг нь өгч, бие засуулна.

Гэртээ ганцаараа үлдэхээс айдаг, хүүгээ гадагшаа гарах л юм бол санаа нь зовж тавгүйтдэг учраас ээжийгээ ажилдаа авч ирсээр 4 жил болжээ.
Өөр ажилд орох, эхнэр авах зэрэг хувийн амьдралаа орхин өдрөөс өдөрт жижгэрч хөнгөхөн болж байгаа ээждээ өөрийн бүхнээ зориулахаар шийдсэн түүний талаар Сөүлийн SBS телевизээр нэвтрүүлж байсан юм