ХҮҮХДИЙН БАЯРААР ЗАМ ХААХ БАЙРШИЛУУД

Хүүхдийн баярын өдөр буюу Пүрэв гаригт нийт дөрвөн чиглэлд 08:00-20:00 цаг хүртэл доорх төв замуудыг хаахаар болжээ.

  • Монголын Хүүхдийн ордны уулзвараас Шангри-ла төв хүртэл
  • Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн уулзвараас Централ тауерын урд уулзвар хүртэл
  • Чингис хаан музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл
  • Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл
  • “Галлериа” худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэлх замыг хаах бөгөөд мөн хүүхэд хамгааллын баг найман байршилд ажиллаж, хүүхдийг төөрөх, алга болох, болзошгүй эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхийн утасны дугаар тэмдэглэх хэсэг бүхий AR санамжтай, үйл ажиллагааны хөтөлбөр QR кодтой бугуйвчийг тараана. Түүнчлэн явуулын автобус байршуулж, төөрсөн хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх аж.