3000 гаруй холимог модон төгөл үүсгэн амьдарч буй иргэнийг нутгаас нь нүүлгэх болжээ

Нэгэн иргэний пост: “Өнөөдөр Байгал Орчин Аялал Жуулчлалын Яам дээр Энэ өвөөг харлаа.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 3000 гаруй холимог модон төгөл үүсгэн амьдарч байсан юм гэнэ. Гэтэл уурхайн зөвшөөрөл гарсан гээд аххүүг нутгаас нь нүүлгэх болжээ. Тэгтэл Бүүр говь нутагт цөлжилтийг бууруулах үүднээс хичээж зүтгэж хийсэн нурь их хөдөлмөрөө хаяад нүүх болчихоод байгаа юм байна.

Тэр компианыг нь хариуцаад манай модыг аваад үлд гэхээр нь Манайд хамаагүй. Манай үйл ажиллагаатай холбоогүй гээд байна гэх юм. 1 тэрбум мод үндэсний хөтөлбөр ууг нь Ерөнхийлөгчийн санаачилгаар үргэлжилж байгаа энэ үед 3000 гаруй мод бут сөөг гэдэг чинь асар том зүйл биш гэж үү.
Тэр Өмнө говын Ойн Сан гээд байгаа газар нь энэ постыг хараад нааштай шийдэж өгөөсэй гэж найдаж байна. Яамныхан бол ойлгож хүндлэж хүлээж авч байгаа харагдана. Гэхдээ шатлалаараа бол заавал тэр Ойн санд нь л хамааралтай болоод байх шиг байна даа хөөрхий” гэжээ.