
ЭМНЭЛГЭЭСЭЭ ГАРЧ БАЙХАД НЬ ХЭН Ч ТҮҮНИЙГ ТОСОЖ АВСАНГҮЙ
Эмнэлгээсээ гарч байхад нь хэн ч түүнийг тосож авсангүй.
Нэгдүгээр төрөхийн гаднаас саарал өнгийн Соната 6 маркийн машинаараа хүн зөөх гээд зогсож байв. Төрөхийн гадаа зогсож баяр хөөрөөр бялхсан эсвэл үр хүүхэд нь эндсэн олон хүмүүсийг зөөдөг байлаа.
Урьдын ёсоор эмнэлгээс хүн гарч ирэхийг хүлээнгээ тамхи асааж машинаа налан зогслоо. Тэгтэл хүүхдээ тэвэрсэн нэгэн бүсгүй гарч ирэв. Хүүхдээ тэрээр тэвэрсний дээр тортой хувцсаа дааж ядан зогсоно. Дөнгөж төрөөд эмнэлгээс гарч байгаа нь тодорхой. Нүүр нь сэвхтэй, толгойгоо боосон, дөлгөөхөн харцтай эмэгтэй байна. Нэг ширхэг тамхийг хүн 3 минут татдаг. Яг л тэр хугацаанд татсан тамхиа газар гишгэх үеэр өнөөх эмэгтэй гадаа зогсож байснаа хажуугаар явж өнгөрлөө.
Эмнэлгээс гарч байхад нь хэн ч түүнийг тосож авсангүй. Магадгүй нөхөр нь хөдөө ажилтай байж ч болно шүү дээ гэж бодлоо. Гэхдээ тэр эмэгтэй уйлж байгаа нь түүнийг хэн ч хэзээ ч тосохгүй болсныг илтгэж байв. Би ч хурдхан машинаа асаагаад хөдөллөө. Араас дөхөж очоод:
Такси авах уу гэхэд эмэгтэй толгой сэгсрээд яваад өгөв. Дахин гүйцэж очоод:
Та такси авчих л даа.
Би автобусаар явчихна. Арай хурдан байдаг юм.
Тэгвэл та автобусны үнээр суучих. Би хүргээд өгье гэлээ.
Эмэгтэй нүд рүү ажиглаж харснаа үнэн сэтгэлээсээ туслах гэж байгаа юм байна гэж итгэлээ. Би ч хэсэг яриа өдсөн боловч Дарь эхийн тэддүгээр гудамжны тэдэн тоот гэснээс өөр олигтой зүйл мэдэж чадсангүй. Хашааныхан дэргэд очиход эмэгтэй ямар нэгэн юм хайсаар байлаа. Тэгээд халааснаасаа 10,000₮ гаргаж ирээд наанаасаа авчих гэж эрс ширүүн эрэгтэй хүнийг үзэн ядсан хоолойгоор хэлээд үргэлжлүүлэн юмаа хайсаар байлаа.
Би 500₮ авна гэхэд..
Хэрэггүй ээ…км мөнгөө ав гэж хэлэв.
Та юу хайгаав?
Би хүүхдийнхээ бичиг баримт картыг эмнэлэг дээрээ үлдээчихжээ.
Би та буу гэж хэлэв. Эмэгтэй гайхсан харцаар бууж орхилоо. Би цонхоо онгойлгож 10,000₮ эргүүлж өгөөд юу ч хэлэлгүй буцаад давхилаа. Хэдэн цагийн дараа бичиг баримтыг нь эмнэлгээс олоод гэрт нь авчирч өглөө.
Ингэж мод түлээ хөрөөдөх, юм хадах гэх мэт эр хүний хийх зүйлд тусалж өнөө хүүг өөрийн хүү шиг өсгөв. Одоо бид хоёр 3 хүүхэдтэй өнөр өтгөн айл болжээ. Хашаа байшингаа засаж сэлбээд түрээслүүлж одоо байрны зээл хөөцөлдөж, хүүхдүүдээ цэцэрлэгт өгч эхнэрээ ажилд оруулсан.
Сайхан цэцгийг орхиод оддог нэгэн байхад, гундсан цэцгийг усалж ургуулаад мод болтол нь тордож чаддаг ухаантай нэгэн нь байх хэрэгтэй шүү залуусаа.
Жич: “Олон таньдаг хүн харах болохоор өөрийн нэр хаягийг нуусан болно” гэжээ.