Овжин охид киноныхон 22 жилийн дараа

Сэргэлэн адтай Мишээл, сайхан бүсгүй Сарнай, эршүүд хэрсүү Үүрцайхын дүрийг та бүхэн санаж байна уу. Тэд бол үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлдсэн “Овжин охид”. Одоогоос 22 жилийн өмнө буюу 2001 онд “Овжин охид” уран сайхны кино дэлгэцнээ гарсан билээ. Ж.Биндэр найруулагчийн бүтээл тухайн үедээ цаг үеэ мэдэрч, хот хөдөөгийн залуусын зан байдлыг инээдмийн төрөл жанраар илэрхийлж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан байдаг.

СТА, жүжигчин Ц.Ганзориг: “Овжин охидын Сампилын дүрээр намайг ард түмэн илүү танина. Монголчууд өрөвдөмтгий болохоор настай хүмүүс гудамжинд явж байхад “хөөрхий муу өнчин Сампил маань явж байна” гээд л өрөвдөнө. Зарим залуучууд нөгөө хөдөөний тэнэг гар явж байна гэх зэрэг янз бүр байдаг. Тухайн үед танигдаж байгаагаа нэг их мэддэггүй явсан. Тэрний дараа “Мөрөөдлийн хөлөг онгоц” кинонд тоглоод жинхэнэ жүжигчин гэдгээ мэдрээд сайхан байсан. Залуу байсан болохоор охид бүсгүйчүүдийн араас гүйнэ. Охидууд ч бас миний араас гүйдэг л байлаа. Ингээд хэлчихээр онгироо болчих юм болов уу” гэж хэлсэн байдаг.