
Би хүүдээ ээж нь чамайгаа сайхан амьдруулна гэж амласан
“Би Бунжаагаа төрөхөд л ганцаараа амьдралаа авч явах үүргээ ухамсарласан байсан. Би хүүдээ ээж нь чамайгаа сайхан амьдруулна гэж амласан. Амлалтынхаа төлөө чадахаасаа чадахгүй хүртэл бүхнээ дайчилж хичээж зүтгэж 9н насны босгон дээр нь дутах зүйлгүй л амьдруулж яваа.

Би бага хүүдээ ч ингэж амласан. Мөн л амлалтандаа хүрэхийн тулд өмнөхөөсөө илүү өөрийгөө дайчилна!
Нөхөртөө ч гэсэн чамайг амьдралаа авч явах чадалд хүрэх хүртэл би чадахаараа гэр бүлээ сайхан амьдруулна гэсэн. Би амлалтандаа хүрэхийн тулд өөрийгөө байж болох бүх түвшинд дайчилдаг!
Хүн чадна , хүрнэ , бүтээнэ , босгоно гээд өөрийгөө дайчилвал хүссэндээ хүрдэг л юм!”
