
Дуучин Г.Анхмааг харилцаагаа нууцалж байсан нөхөртэйгөө олны өмнө ил гарлаа
“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмааг Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхонтой гурван жилийн өмнөөс хамтран амьдрах болсон талаар цуу яригдаж байсан билээ.
Дуучин Г.Анхмаагийн хувийн амьдрал гэвэл, жүжигчин Т.Билэгжаргалтай олон жил хамт амьдарсны эцэст хамтлагаасаа хамгийн түрүүнд ээж болсон. Харамсалтай нь хөөрхөн охинтой болсон тэд удалгүй салсан билээ.
Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон дуучин Г.Анхмаагаас 9 насаар ах бөгөөд гурван хүүхдийн аав. Дуучин Г.Анхмаа О.Орхонтой Б.Хурцын эхнэр Сарнайгийн төрсөн өдөрт уригдан, хамтдаа дуулсан гэдэг. Дуучин Г.Анхмаа банкир О.Орхонтой амьдарсны дараа “Үүр цайгаасай” киног продюсерлэн, голд дүрд нь тоглосон юм. Мөн хэр баргийн дуучинтай тоож хамтарч дуулдаггүй “Никитон” хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуунтай хамтарч ажиллан ойн тоглолт дээр нь хүртэл хамтдаа дуулсан. Үүнд алсуураа банкир нөхрийнх нь нэр нөлөө орсон гэлцдэг.
Тэгвэл хосууд өнгөрсөн жил гэр бүлээ батлуулан бүл нэмсэн байжээ. Олны нүднээс харилцаагаа нууцалж байсан тэд энэ удаад Ducati брэндийн арга хэмжээн дээр гэрэл зурагчдын дуранд ийнхүү өртжээ.
Эх сурвалж: ivoice.mn