
Сураггүй алга болсон 87 настай иргэнийг 3 хоногийн дараа эсэн мэнд олжээ
Дорноговь аймгийн цагдаагийн газарт энэ сарын 07-ны өдөр иргэн С-ээс өгсөн “87 настай манай аав Б нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэрээсээ гараад одоо хүртэл сураггүй алга боллоо” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, цагдаагийн газраас эрэн хайх ажиллагааг 6 тээврийн хэрэгсэл, 50 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй 2 өдөр зохион байгуулан ажилласан байна.
Ингээд өчигдөр буюу энэ сарын 08-ны өдрийн 17:50 минутанд 87 настай иргэн “Б”-г Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, аймгийн төвөөс баруун урд зүгт 18 км газраас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.