Ундаа х.улгайлаад 10 жилийн я.л авсан хүүгийн ноцтой түүх

2001 онд энэхүү өрөвдөлтэй харцтай хүүгийн бичлэгийг дэлхий дахинд BBC цацаж байсан билээ. Харин үүнээс 22 жилийн дараа буюу саяхан Б.Наранбадрах гэх залуу энэ хүүтэй холбогдож хэрэг хэрхэн шийдэгдэж одоо юу хийж амьдардагийг нь асуусан байна.

Б.Наранбадрах: “Ундаа х.улгайлаад хоригдсон хүү одоо том залуу болчихсон байна лээ. Өөрөө бол тухайн үед болсон зүйлийг надад ярьж өгсөн. Тэгээд юу болсон гэхээр тэр хүүтэй хамт баригдсан 2 ихэр хүүхэдтэй гурвууланг нь байцаах өрөөнд хийгээд хоол өгөхгүйгээр 7,8 хоногын турш яг тэр ганц ундаа ч биш 6-7 хэргийг тохоод “За энийг та нар хийсэн шүү, Хийсэн гэж хэл” гэж шаардсан байгаа юм. Хоол ч өгөхгүй 7,8 хоногын турш ингэж т.амлаж байгаа юм.

Тухайн үед нөгөө хүү чинь 10 орчим настай байсан юм байна лээ. Хуулиар бол 15 хүрээгүй хүүхдийг к.олонд явуулахгүй. Тэгэнгүүт байцаагч нь “Чи насаа 15-тай гэж хэлнэ шүү. Тэгэхгүй бол чамайг насаар чинь хорино” гээд айлгачхаж байгаа юм. Тэгээд өөр нэг К.олоны харгалзагч нь “Энэ чинь юу болоод байгаа юм бэ? Ийм жоохон байж 15 хүрсэн юм уу?” гэж асуухад хүү “Үгүй ээ ахаа, би насаа мэдэхгүй байна. Би 10 орчим настай л настай байх” гэж. Тэгтэл нөгөө харгалзагч нь “За одоо яахав дээ, нэгэнт тогтоол нь ирчихсэн юм чинь авахаас” гээд аваад явсан байгаа юм.

Харин нөгөө хамт явсан 2 хүүхдэд нь 1,6 жилийн я.л өгөөд суулгасан байгаа юм. Харин тэр BBC-гын бичлэг цацагдсаны дараа гадаадаас хүн ирээд нөгөө хүүг өргөж авсан байна. Тэгээд суллагдсан юм байна лээ.

Ер нь бол иймэрхүү асран хамгаалагч байхгүй хүүхдүүдэд хийсэн хэрэг дээр нь нэмж хэрэг тохох тохиолдлууд хэд хэд байгаа. Намайг энэ хүүгийн хэргийг судлаад лайв хийсний дараа хүмүүс холбогдож адилхан жишээнүүд ярьж өгсөн. Цагдаа хүүхдийг нь а.лна х.ядна гэж айлгаж, хэрэг хүлээлгэх гэж хогийн цэг дээр аваачиж з.одсон тухай ээж нь хүртэл баримт материалтайгаа над руу холбогдож байгаа байхгүй юу. Бичлэг дээрх хүү буюу надтай холбогдож юу болсон тухайгаа хэлсэн залуу өөрийнхөө нэрийг нууцлахыг хүссэн” гэжээ.

Эх сурвалж: Tug.mn