
ЭЗЭНГҮЙ ХАШААНД 5-7 ХОНОГТОЙ НЯРАЙ ХҮҮХДЭЭ ХАЯСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ
Дархан-Уул аймгийн “Авто вокзалын хажуугийн эзэнгүй хашаанд өлгийтэй нярай хүүхэд хаясан байна” гэсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 05-р сарын 03-ны өдөр 12.50 цагт бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу бүрэлдэхүүн шалгахад тус газарт 5-7 хоногтой эрэгтэй нярай хүүхэд хаясан байсныг аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хүлээлгэн өгч, хүүхдээ хаясан эхийг олж, тогтоон холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Хүүхдийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа ажээ.
Эх сурвалж: mass.mn