Гэрт нь 17 жил ажилласан гэрийн үйлчлэгчдээ 2 давхар байшин бэлэглэжээ.

“The Heiress” олон ангит киногоор алдаршсан алдарт жүжигчин Димплс Романа маш сэтгэл хөдөлгөм влог нийтэлсэн байна. Уг влогт хосуудын гэрт 17 жил ажилласан Вилма гэх гэрийн үйлчлэгчдээ 2 давхар байшин бэлэглэжээ.

Влогын эхэн үед түүний гэрийн үйлчлэгч өөрийнх нь байшин гэдгийг мэдээгүй байсан бөгөөд хосууд түүнээс байшингийн талаар санал бодлоо хуваалцахыг хүсжээ. Гэрийн үйлчлэгч камерын өмнө өөрийгөө танилцуулж, хосууд түүнд ямар эелдэг ханддаг талаар өгүүлжээ.

Ингээд тэд байшингын хэсэг бүрийг танилцуулан явж байгаад унтлагын өрөөнд ороход гэрийн үйлчлэгч бүсгүй харсан зүйлдээ алмайран зогсжээ. Ханан дээр энэ байшинг Вилмад зориулав гэсэн бөмбөлөг байсан ба Вилма нулимс дуслуулан тэдэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлжээ.

Хосууд энэ бүх хугацаанд түүнийг хамт байж үнэнчээр ажилласанд талархал илэрхийлж, гэр бүлийнх нь салшгүй нэг хэсэг болсонд ийнхүү бэлэг барьжээ.