
Гоё хөлтэй юмаа
Мөнхтөрийн Нарантуяа буюу бидний сайн мэдэхээр Нара бол хөдөлмөрч , дайчин , эрч хүчтэй бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөл билээ. Тэрээр сошиал орчинд нилээд идэвхитэй байдаг тул түүнийг танихгүй хүн ховор. 1983 онд төрсөн тэрээр Япон оронд урлагийн чиглэлээр сургууль дүүргэсэн юм. Эцэг эхээс тавуулаа ба айлын 2 дахь хүүхэд юм.
Тэрээр 2007 онд “The Start Nara” хэмээх анхны цомгоо гаргасан ба тус цомогт “Өөрийгөө хайж явна”, “Гэгээн хайр”, “Хүлээсэн хайр”, “Хатан эрчүүд” тэргүүтэй 11 дуунаас бүрдэж байжээ. Нара дуулахаас гадна жүжиглэх авъяастай бөгөөд хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн юм. Тухайлбал “Хувилгааны эрэлд” , “Зөрлөг” , “Би ээж болмоор байна” зэрэг кинонуудыг дурьдаж болно. Дуулах, жүжиглэхээс гадна улс төрийн сонгуульд ч нэр дэвшиж байсан удаатай. Сүүлийн 5 жил Сэлэнгэ аймагт зөгийн аж ахуй эрхлэн өөрийн “Мангир” хэмээх брэндийг үүсгэн байгуулсан билээ.