
Нара “Корпус” хэмээх нэртэй бүжгийн хамтлагийн ахлагч байсан талаараа дурсамжаа хуваалцлаа
Нара: “Хүүшээ ямар хөөрхөн юм бэ? Би чинь “Корпус” гээд бүжгийн хамтлагийнхаа ахлагч хийгээд Эрдэнэсанаа, Булгаа бид гуравч энд тэндэхийн хамаг охидын бүжгийн төрлийн шагналыг хуу хамдаг охид байлаа шүү дээ. “

Нара: “Муу Нара нь яадаг юмбэ нугасны муухай дэгдээхэй хун болдог юмшүүдээ хэхэ. Минжээ эгч нь их л ганган чамин хөөрхөн ааштай эгч байсан даа. Топ тенд ард нь бүжиглээд л алж өгдөг охид байлаа шүү дээ. “

Дуучин Минжинсор: “Пээ, юм хумаа цэгцэлж байсан чинь ийм зураг гараад ирлээ. Тухайн үедээ л аймар удирдаад, санаачлаад байдаг том эгч байсан. Одоо харсан жов жоохон хүүхэд байна шүү дээ. Нара их сэргэлэн охин , Минжээ эгчийнхээ ард бүжиглэдэг байсан үе. Нара тийм байж , Минжээ ийм байж гээд унаваа. Дурсгалтай зураг. Манай Санаа дүү бас бөөн эгдүү.” хэмээн дээрх зургийн хамт дурсамжаа хуваалцацгаажээ.