Г.Отгонцэцэг: “Эерэг сайхан ээжийн юмуу эсвэл эмэгтэйн дүрд тоглох юмсан гэж бодогдох үе байдаг”

Жүжигчин Г.Отгонцэцэг бол эсрэг дүрийг тунч чадварлаг гаргадаг нэгэн. “Орхидос” , “Аюултай харилцаа” зэрэг кинонд тоглочихоод гадуур явахаар хүмүүс нулимах , чулуу шидэх зэрэг хэцүү үеийг би биеэрээ мэдэрч ирсэн. Энэ үед би “энэ дүрд яах гэж тоглов оо” гэж харамсах үе ч байсан хэмээн ярьлаа. Тэрээр “Зариг-ийн 10 асуулт” нэвтрүүлэгт Жүжигчин Г.Отгонцэцэг ийнхүү оролцжээ.
Сэтгүүлч: Таньд ямар эрэгтэй хүн таалагддаг вэ? Жүжигчин Г.Отгонцэцэг: Үнэнч, тууштай , цэвэрч хүмүүс таалагддаг. Сэтгүүлч: Анх ээж болж байсан дурсамжаасаа хуваалцаач Жүжигчин Г.Отгонцэцэг: Ээж болох мэдрэмж бол үгээр хэлэхийн аргагүй сайхан. Ээж маань намайг ингэж л төрүүлсэн байхдаа гэдэг бодол хамгийн түрүүнд орж ирдэг юм билээ. Манай ээж найман хүүхэд гаргасан. Би бол айлын 2-р одонгийн охин. Ээждээ маш их баярладаг. Үргэлж дэргэд минь эрүүл саруул байгаасай.
Сэтгүүлч: Өөрийгөө нэг үгээр илэрхийлээч гэвэл ямар үгээр илэрхийлэх вэ? Жүжигчин Г.Отгонцэцэг: Нэг үгээр илэрхийл гэвэл “Улаан сарнай”. Сэтгүүлч: Таны хувьд биеийнхээ жинг яаж барьдаг вэ? Жүжигчин Г.Отгонцэцэг: Өмнө бол би хоолны дэглэм бариад, дасгал сургуулилт хийгээд жингээ барьж байгаагүй. Ер нь хүссэн үедээ л иддэг байсан. Дасгал сургуулилт хийхгүй байсан ч жингээ бариад болоод байдаг байсан. Одоо бол хоолны дэглэм , эрүүл хооллолт, дасгал сургуулилтан дээр анхаарал тавьж , ач холбогдол өгдөг болсон. Хүн эрүүл байхын тулд , гоо сайхнаа залуугаар нь хадгалахын тулд заавал дасгал сургуулилт үргэлж хийж байх ёстой юм байна. Мөн эрүүл хооллолтондоо сайн анхаарч байх ёстой юм байна аа гэдгийг их сайн ойлгосон. Сэтгүүлч: Эсрэг дүр бүтээхэд ямар байдаг вэ? Жүжигчин Г.Отгонцэцэг: Уран бүтээлч хүнийхээ хувьд дүр дээрээ сайн ажиллаж , тэр дүрийг амьдруулж бий болгоно гэдэг маш чухал. Хувь хүнийхээ хувьд бол “Орхидос” , “Аюултай харилцаа” кинонд тоглосноос болоод хүн бүрт үзэн ядагдаад , чулуугаар нүүлгүүлэх, нулимуулах зэрэг зүйлүүдийг би биеэрээ туулсан. Тэр үед би “энэ дүрд яах гэж тоглов оо” гэж харамсах үе ч байсан. Тэр үедээ эерэг сайхан ээжийн юмуу эсвэл эмэгтэйн дүрд тоглох юмсан гэж бодогдох үе байдаг.
Таны хувьд тайз , дэлгэцийн уран бүтээлүүдээс хамгийн хайртай дүр тань юу вэ? Жүжигчин Г.Отгонцэцэг: Хамгийн хайртай дүрийн маань нэг бол УДЭТ ороод Парисын дарь эхийн сүм жүжгийн гол дүрийн эмэгтэйд тоглосон. Дэлгэцийн уран бүтээлээс бол миний хамгийн анхны дүр болох “Боолын гэрээ” киноны Булгаагийн дүр байгаа. Энэ дүрээрээ би “Шилдэг эмэгтэй дүр”-ийг авч байсан. Сэтгүүлч: Олны танил байх ямар байдаг вэ? Жүжигчин Г.Отгонцэцэг: Америк яваад 5 жил болоход тэнд хэнч намайг танихгүй байхад надад амар байсан. Олны танил байх гэдэг тийм ч хүсээд байх зүйл биш. Зүгээр л өөрийнхөө хүссэнээрээ, тааваараа , энгийн сайхан амьдрах нь илүү сайхан аз жаргал юм байна гэж би ойлгосон. Хүн ямар ч мэргэжилтэй байсан байгаадаа сэтгэл хангалуун байх, сэтгэлийн амар амгалан гэдэг л тэр хүний амьдралын аз жаргал байдаг юм байна. Миний хувьд олны анхаарлын төвд байхаас илүүтэй энгийн өөрийнхөөрөө , өөрийнхөө хайртай хүмүүсийнхээ хүрээлэлд , өөрийнхөө хүссэнээрээ тааваараа амьдрах илүү сонирхолтой. Сэтгүүлч: Таны хувьд гадаадад явж сураад Монголдоо ирсэн. Уран бүтээлээсээ нэг хэсэг завсардсан. Эргээд уран бүтээлдээ ороход ямар байна вэ? Жүжигчин Г.Отгонцэцэг: Уран бүтээлдээ эргээд ороход мэдээж сайхан байна. Эхний 2-3 жилд тайзаа маш их санадаг байсан. Дүрийнхээ хувцасыг өмсөөд л , нүүрээ будаад л , тоглолтондоо орж байна гэж зүүдэлдэг байсан. Яваандаа тэгээд хичээл ихтэй, нялх хүүхэдтэй болохоор , хүний нутагт шинэ нийгэм соёлд хүмүүстэй танилцаад хэл ус сураад явж байгаа болохоор хүссэн хүсээгүй маш их завгүй байсан болохоор яваандаа тайзаа санах байдал маань гайгүй болсон.
Сэтгүүлч: Таны хувьд найз залуу байгаа юу? Жүжигчин Г.Отгонцэцэг: Байгаа. Сэтгүүлч: Таны сул тал юу вэ? Жүжигчин Г.Отгонцэцэг: Сул тал гэвэл дэндүү итгэмтгий. Нэг бодлын давуу тал байж болох юм . Сэтгүүлч: Хамгийн сүүлд хэн нэгэнд хандаж сэтгэлийн үгээ хэл гэвэл хэнд хэлэх вэ? Жүжигчин Г.Отгонцэцэг: Би ээждээ л хандаж хэлнэ дээ. Намайг ажилтай төрөлтэй, завгүй чөлөөгүй байхад үргэлж миний ар тал минь болж байдаг , нэг биений минь нөгөө тал байж , миний дутууг минь нөхөж дүүргэж байдаг таньдаа маш их Баярлалаа. Хайртай шүү гэж хэлье. Эрүүл саруул байж урт удаан жил хамт байгаарай гэж хүсье. Эх сурвалж: zarig.mn