Автобуснаас буух гэж байтал охин түрүүлээд буучихсан , хүүтэйгээ хоёулаа бууж амжсангүй. Жолоочоос яаж ч гуйгаад бид хоёрыг буулгасангүй

Нэгэн ээж сошиал хуудсанаа ийнхүү бичжээ: “Фэйсбүүкэд , ер нь хаана ч тэр байнга эерэг байхыг хичээдэг. Гэхдээ өчигдөр нэг зүйлд үнэхээр бухимдлаа. Хоёр хүүхэдтэйгээ автобуснаас буух гэж байтал охин түрүүлээд буучихсан , хүүтэйгээ хоёулаа бууж амжсангүй.
Жолоочоос яаж ч гуйгаад бид хоёрыг буулгасангүй. Автобусанд байсан хүмүүс бүгд: “Хүүхэд нь үлдчихлээ шдээ” гэж орилоод ч буулгасангүй. Дараагийн буудал дээр ирж байж хаалга онгойлоо. Энэ хооронд хүү маань : “Манай дүү үлдчихлээ шдээ ахаа , буулгачих л даа” гээд зөндөө уйлсан.
Охин минь ганцаараа үлдээд ямар их айсан бол. Азаар охин маань ээжийнхээ утасны дугаарыг мэддэг болохоор сайн хүн таарч утсаар ярьж охиноо очиж авлаа. Хүнлэг сэтгэлээ уландаа гишгэсэн тэр жолооч чамайг үр хүүхэдтэй л гэж найдъя” хэмээн бичжээ.