
Нара: “Бунжаа хүү минь 9н нас хүрлээ. Нэг л мэдэхэд 9н нас хүрээд хайр халамж , хариуцлага дүүрэн ах болчихсон”
Нара баярт өдрөө ийнхүү хуваалцлаа: “Миний хайрын үр Ренчин , олон түмэндээ Бунжаа гэж хайрлагддаг хүү минь 9н нас хүрлээ. Нэг л мэдэхэд 9н нас хүрээд хайр халамж хариуцлага дүүрэн ах болчихсон. Миний ухаантай , хүнлэг , гайхамшигтай мэдрэмжтэй , алиа хошин зантай сайхан хүү минь юм шүү дээ. Мааш их хайртай даа үрдээ. Хорвоо дээр оршин байдаг бүхий л сайхныг үрдээ ерөөе ээж нь” гэлээ. Хүүд нь төрсөн өдрийн мэнд хүргээд ээж хүү хоёрын нандин зургуудаас хуваалцая






Бунжаа маань дүүдээ их ачлалтай , зөөлөн сэтгэлтэй , хүмүүжилтэй сайн хүү. Энэ талаар нь ээж нь ч бахархан ярих дуртай. Тэрээр:
Нара: “Ах нь дүүгээ авч сурч байгаа юм, нээх хөөрхөн төрсөн цагаас нь эхлээд би тэврэе гэж гуйсаар саяхнаас ганцаараа тэвэрч үзээд бөөн баяр. Хоёр биенээ харахаараа л учиргүй баясч баярладаг хайрууд даа. Хэзээ ч хувирашгүй ахын хайр”


Нара: “Өчигдөр орой цагаасаа нилээн эрт мөөмдөх гээд эмээ ээж хоёр нь сахилга батгүй байж , цаг наргүй мөөмдөнө гэж ярихгүй гээд гүрийгээд тэгсэн овоо чанга уйлж байна. Агаа нь ирсэнээ ээ ээж гуйж байна ш дээ. Мөөмийг нь өгчих л дөө миний дүү бүр өлсөөд байна шүү дээ гэнэ. Арай болоогүй байна аа гэсэн чинь ёоо би бүр яг дагаад уйлахнээ гээд байсан ш дээ хайр байгаа биз дээ”

Нара: “Бунжаа ч үнэхээр сайн агаа болсоон. Би заримдаа ёооо би амармаар байна шүү дээ гэж дугарангуут , ээжээ энэ хүүхэд чинь жоохондоо л ингэнэ шүү дээ. Тэгээл нэг мэдэхэд агаа шигээ том болцон тэгээл та араас нь ганц үнсүүлчих гээл явж байна шд. Энэ чинь жаахан үе нь удахгүй дуусчихна шүү дээ гэж үү. Үнэхээр ухаан төгс хүү шүү. Тийм үг сонссон ээж бол күэ нээрээ гээл нялх нялзрай дээр нь амжиж ханатлаа үнсэж үнгэлж алган дээрээ бөмбөрүүлье гэж байгаа юм чинь”

