
Зодуулсан хүүгийн 6 настай ахаас мэдүүлэг авна
3 настай хүү хойд эцэгтээ зодуулсаны улмаас хүнд гэмтэж, ГССҮТ-д эмчлүүлж байна. Хүү өнөөг хүртэл ухаан ороогүй байгаа. Төрсөн аав нь: “Эмнэлэг болон аавынх нь хувьд хүүгийнхээ төлөө боломжтой бүх зүйлийг хийж байна. Хүү минь босоод ирээсэй гэж залбирч байна” гэж ярьж байсан билээ.

Хүүг зодуулах үед 6 настай ах нь хамт байсан бөгөөд хэрэг явдлын дараа ямар нэгэн байдлаар өвөө, эмээ дээрээ очсон байдаг. Тэгвэл хохирогч хүүгийн 6 настай ахаас мэдүүлэг авах юм байна. Учир нь хүүг зодуулах үед ах нь хамт байсан ба тэнд хэн хэн байсан, гэмт этгээд хэрхсэн зэргийг мэдэж буй хүн бол 6 настай хүүхэд аж. Ингэхдээ хуулийн хүрээнд асран хамгаалагчаар төрсөн аав нь, хүүхэд хамгааллын газраас томилсон өмгөөлөгч, хамтарсан багийн төлөөлөл зэрэг байлцана. Тухайн хүүхэд нөхцөл байдлын улмаас маш их цочирдсон учир ГБХЗГ-аас сэтгэлзүйч ажиллуулж байна.
Эх сурвалж: eguur.mn
