
Мөлхөө жаалын ихрүүд 29 жилийн дараа ийм сайхан залуучууд болжээ.
Хүмүүсийн сэтгэл зүрхэнд үргэлж ойрхон явдаг кинонуудын нэг бол “Мөлхөө жаал” яалтачгүй мөн билээ. Эдүгээгээс 29 жилийн өмнө бүтээгдсэн энэхүү кино нь тухайн үедээ олныг байлдан дагуулж байсан юм. Тэгвэл киноны гол дүрийн жаалд хоёр ихэр ах дүүс болох Адам Роберт Уортон, Жакоб Иостеф Уортон нар тоглосон юм. Нэг нь ядраад унтахаар нөгөө нь ажилдаа гардаг байсан гэдэг. Тэд одоо 30тай ийм сайхан залуучууд болжээ.


1994 онд бүтээгдсэн уг кинонд хөлд ороогүй, мөлхөө жаал Bink-ийн ээж түүнийг сонин дээр гаргаж, алдартай болгохыг хүснэ. Гэвч сониноос ирлээ гэх гурван зурагчин Bink-ийг хулгайлах бөгөөд хөлд ороогүй бяцхан хүү, нас биед хүрсэн гурван бүтэлгүй эрийн гараас хэрхэн мултарч чадсан хөгжилтэй түүх гардаг билээ.


