Хүүгийн төрсөн аав: “Хамгийн гол нь хүүгээ босгож авмаар байна. Одоо хүүгийнхээ төлөө л залбирч байна.” гэлээ

Энэ оны 03-р сарын 06-07-ны шилжих шөнө Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны … тоотод 3 настай эрэгтэй Б нь хойд эцэг гэгдэх Э-д зодуулан 03-р сарын 08-ны 09:40 цагийн орчимд ГССҮТ-д ухаангүй байдалтай ирж , одоогоор эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал маш хүнд байгаа билээ. Хүүхдүүдийн төрсөн аав уурхайд ажилладаг ба ээлж буусан үедээ хүүхдүүдээ өөр дээрээ авдаг байжээ.

Хүүгийн төрсөн аав: “Хүүгийн маань бие муу хэвээр л байна. Би хөдөө орон нутагт ажил хийдэг. Ээж нь хүүгийнхээ хэргийг нуун дарагдуулсан нь үнэн. Намайг хөдөө байхад хадам ээж надруу ярьж мэдэгдсэн. Мэдсэн даруйдаа хотод ирлээ. Би хоёр хүүтэй, ах нь 6 настай. Нарийн тодорхой мэдээллийг Цагдаагийн байгууллагаас өгөх байх. Ээж нь мөн хоригдсон байгаа. Хүүгийн маань бие муу байгаа үед би хэл ам хүсэхгүй байна. Хамгийн гол нь хүүгээ хурдан босгож авмаар байна , эмнэлэгийн байгууллага ч хичээж байна. Том хүүгээ би өөр дээрээ авчихсан. Санаанд ч бууж өгөхгүй үнэхээр хэцүү байна. Одоо хүүгийнхээ төлөө л залбирч байна.” гэлээ

Эх сурвалж: zarig.mn