“Нара-ийн 60 гарч яваа үзэсгэлэнт ээж”

Саяхан өмнөх оны 9-р сард Нара ээжийнхээ зовхио татуулж , давхраа хийлгэхийг дэмжин өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичиж байсан билээ. “Хөөрхийдөө муу ээж маань хорин долоохон насандаа алдарт ээж болж таван хүүхдийнхээ төлөө хүсэл мөрөөдөл, урлагийнхаа карьер гээд л бүхнээ зориулан байж хүүхдүүдээ эрүүл саруул, зөв сайн хүн болгохын төлөөх марафонд 60 гарталааа давхисан ээж минь өглөө босохоор энэ нүдний зовхи их унждаг болжээ гэнээ. Тэгээд би сүүлийн арваад жилийн туршид л зовхио жижигхээн ингэчихвэл гоё болохнээ тэ гээд давхрааны тухай ярьж байгааг нь хэлээд одоо зүгээр л жаахан зовхио татуулаад , өөртөө таарсан хөөрхөн давхраа хийлгэчихээ гээд л ээждээ зөвлөөд сууж байна. Тэгсэн чинь ээж маань: “За аягүй бол нөгөө Нара-ийн ээж нь хиймэл болж давхраа хийлгэжээ энээ тэр гээл бөөн сенсаци болох биз, өдий насалчихаад яршиг байгаадаа гээд бөөн хэл ам болно”  гэнээ хөөрхий. Тэгэхээр нь би: Юу ярина вэ, ээж минь та залуу халуун насаа хань ижил , үүр хүүхдүүддээ л зориулчихаад одоо харин ч өдий насандаа өөрийнхөө хүслээр амьдарч амжих хэрэгтэй. Одоо ёстой хэнбугай нь юу гэж хэлэх нь хамаа алга. Эндээс цааш хэд хүртэл наслах билээ. Үлдсэн цагтаа өөрийнхөө дураар , өөрөөсөө сэтгэл ханамж авч амьдрах хэрэгтэй” хэмээн ээждээ хандах сэтгэгдэлээ сошиал хуудаснаа хуваалцан бичиж байсан юм.

Тэр хугацаанаас дараахан нь Нара өөрийн цахим хуудсаараа дамжуулан: “Фэйсбүүк найзуудыгаа нүднийхээ зовхио татуулж , давхраа хийлгэх нь эрүүл мэнд , гоо сайханд аль алинд нь тустай гэж зоригжуулаад ээжийнхээ давхраагаа гоё болгуулаад сар ч болоогүй байгаа хөөрхөн зурагнуудыг хуваалцаж байна. Ээж маань ийм хөөрхөн болчихсон шүү. Ээжийн нүдийг харсан чинь сормуус нь дэрвэлзээд сормуус зүүдэг надаас илүү торомгор , зовхи нь дээшлээд үнэхээр гоё болжээ. Энэ бүсгүйг хэн 60 гарч яваа гэх юмбэ тэ. Би ч гэсэн нэг тэнхэрч байгаад сормуус давж унжаад байгаа зовхио татуулнаа яадаг юм. Ганц л амьдрах хорвоод өөрөөсөө кайф авч , өөртөө сэтгэл дүүрэн амьдрах хэрэгтэй ш дээ. Ийм хөөрхөн ээжээс төрсөн юмчинь таргалсан ч гэсэн хөөрхөн байхаас яахав дээ” хэмээн сэтгэгдэлээ хуваалцаж байсан юм.

Тэрээр зовхио татуулж , давхраа хийлгэх үйлчилгээ хийлгэсэн эмнэлгээрээ “AVE VIP CLINIC MEDICAL”-г сонгосон юм. Тус эмнэлэгийн Ану Хосбаяр гэх эмчээр ийнхүү зовхио татуулж , давхраагаа хийлгэсэн байна.

Тэгвэл өнөөдөр буюу зовхио татуулж , давхраа хийлгэснээс хойш 6 сарын дараа ийм гоё үр дүнд хүрчээ. Үнэхээр Нарагийн ээжийг хэнч 60 гарч яваа гэхээргүй , охиныхоо эгч нь мэт л залуухан харагдаж байна.