“Хэсэг залуус хотоо цэвэрлэж байна. Тэд 600 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэнэ гэнэ”

Иргэний пост: Хэсэг залуус өнөөдөр МУБИС-ын урд талын нүхэн гарцын хоёр бөмбөгөрийг ёстой өнгө ортол зүлгэж угааж цэвэрлэлээ дээ.

Энэ залуус цаашдаа Улаанбаатар хотод байршиж буй 600 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэнэ гэнэ. Хүүхэд багачуудруу чиглэсэн энэхүү арга хэмжээгээ “CLEAN UP- BUBBLE FESTIVAL” гэж нэрлэжээ.

Нийгмийг өнгөлөх залуучуудад бага ч болтугай дэм болж пост оруулав. Хүмүүст хүрэх тусмаа хүмүүс нэгдэж цэвэрлэгээний ажилд тус болох болтугай. Та бүхэн ч гэсэн дэмжиж шейр хийгээрэй.

Хүмүүсийн эерэг сэтгэгдэлээс хуваалцвал:

  1. Шинэ үеийн хүүхдүүд шал өөр сэтгэлгээтэй болоод бна шүү. Эх орныхоо төлөө зүтгэх ирээдүй гэрэлтэй байна. Хүүхдүүдээ амжилт хүсье
  2. Сайн санааны үзүүрт тос. Энэ чинь л улс орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмэр чинь шүү дээ. Баярлалаа залуус аа.
  3. Шинэ үе маань үргэлж гэрэлтэж яваг ээ. Энэ чинь л эх оронч үзэл хүмүүжил мөн дөө. Баярлалаа залуусаа. Лоозон туг барьж жагссанаас илүү энэ чинь л жинхэнэ эх орны төлөө сэтгэл дэвшил юм баяраллаа залуусдаа.
  4. Мэдрэмжтэй сэтгэлтэй залуустаа хэдэн бээлий өгчих юмсан. Ийм халтар юмыг шууд гараараа хүрч угааж байхыг харах эвгүй л юм
  5. Жагсаал тараахад ашиглах гээд ус шүршигч сүртэй машин байсан. Тэр машинаараа хотоо угаалгамаар байна. Ашиглахгүй зүгээр байлгаж байхаар энэ хотыг угаагаад өгөөч хотын даргаа
  6. Ийм мундаг сэтгэлгээтэй залуусаа монголоос явах юмсан гэж бодтол нь амьдаруулж байна гээд боддоо
  7. Эвийдээ резинэн бээлий өгөх юмсан. Яаж холбогдох вэ? Ийм бохир юмыг шууд нүцгэн гараараа угааж болохгүй шүү

гэх мэт сайхан сэтгэгдэлүүдийг хүмүүс хэлж байна.

Эх сурвалж: Tseegii Altangerel , key.mn